+976 7011 9400 info@ttt.mn

“Таван толгой түлш” ХХК-ийн Мэдээллийн технологийн хэлтсийн “Богино долгионы радио станцын засварчин” ажлын байранд ажилтан шалгаруулж ажилд авна.

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

Ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргийг гүйцэтгэнэ. Үүнд:

  • Богино долгионы радио станцын долгионы хувиарлалт, тохиргоо үйлчилгээ хийх
  • Богино долгионы радио станцын гэмтлийг оношлох, засварлах, цэвэрлэгээ үйлчилгээ хийх
  • Компьютер, принтер, сүлжээний болон электроникийн тоног төхөөрөмжийн эвдрэл, гэмтлийг оношлох, засварлах
  • Инженерийн удирдлагаар холбоо, дохиоллын системийн угсралт, суурилуулалтын ажлыг хийж гүйцэтгэх
  • Холбоо дохиоллын системийн тохиргоо, гэмтэл саатлыг засварлаж ажиллах
  • Бусад

Ажлын байранд тавигдах шаардлага:

  • Харилцаа холбооны чиглэлээр мэргэжлийн боловсролын чадамжийн гэрчилгээ, эсвэл бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэргэжлээрээ ажиллаж байсан туршлагатай
  • Электроникийн үндсэн мэдлэгтэй, хэмжих багажтай харьцаж чаддаг байх
  • Компьютер, принтер, электроникийн тоног төхөөрөмжийн микросхем, плат дээр эд ангиуд гагнах, суурилуулах, солих чадвартай байх
  • Бичиг баримт боловсруулах чадвартай байх

Нэмэлт мэдээлэл:

  • Ярилцлагад ирэхдээ мэргэжлийн диплом, мэргэжил дээшлүүлсэн үнэмлэх, бичиг баримтын хуулбарыг авч ирнэ үү.

Бусад:

  • Бие даан мэргэжлийн чиглэлээр өөрийгөө хөгжүүлэх чадвартай, шинийг сэтгэн бодох, шийдэл боловсруулж чаддаг
  • Өөрийгөө илэрхийлэх, багаар ажиллах, хариуцлага хүлээх чадвартай, харилцааны соёлтой
  • Сахилга бат, хувийн зохион байгуулалт сайтай
  • Тогтвор суурьшилтай ажиллах

Сонирхож буй хүмүүс дор дурдсан  бичиг, баримтыг бүрдүүлж 2022 оны 02  дугаар сарын 28-ны өдрийн дотор “Тавантолгой түлш” ХХК-ийн Улаанбаатар хот дахь Баруун бүсийн үйлдвэрийн оффис дахь Хүний нөөцийн хэлтэст ирүүлнэ үү. /Цахимаар hr@ttt.mn хаягаар ирүүлж болно/


Бүрдүүлэх материал:

  1. Төрийн албан хаагчийн анкет (Зурагтай байх)
  2. Цээж зураг (3 хувь)
  3. Иргэний үнэмлэхийн хуулбар
  4. Оршин суугаа газрын тодорхойлолт (Хорооны тодорхойлолт)
  5. Цагдаагийн газрын тодорхойлолт
  6. Эрүүл мэндийн анхан шатны үзлэгийн хуудас
  7. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  8. Гурван үеийн намтар
  9. Ажилд орохыг хүссэн өргөдөл
  10. Цэргийн үүрэгтний үнэмлэхийн хуулбар
  11. Боловсролын гэрчилгээний хуулбар (Дипломын хуулбар)
  12. Мэргэжил дээшлүүлсэн бичиг баримтын хуулбар (Гэрчилгээ, сертификатын хуулбар)

Холбоо барих:

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, 20-р хороо, Баруун бүсийн үйлдвэрийн байр

Утас:  8810 5778, 9914 8750

Хуваалцах: