+976 7011 9400 info@ttt.mn

Мэдээ

Нүүр хуудас E Мэдээ E Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах иргэдийг өнөөдрөөс бүртгэнэ

Сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах иргэдийг өнөөдрөөс бүртгэнэ

2021-08-25 | Мэдээ

Нийслэлийн гэр хорооллын айл өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг 2021-2022 оны өвөл, галлагааны улиралд худалдан борлуулах хүсэлтэй иргэдийг өнөөдрөөс эхэлж бүртгэнэ. Цар тахалтай холбогдуулан бүртгэлийг цахим хэлбэрээр авах юм. Тавантолгой түлш ХХК-тай хамтран ажиллах хүсэлтэй иргэд www.burtgel.ttt.mn хаягаар хандаж бүртгэлээ хийлгэнэ. Бүртгэлийг өнөөдрөөс 10 хоногийн хугацаанд авах юм.

Борлуулалтын цэг байгуулахад тавигдах шаардлага:

  • Борлуулалтын цэг болгох байршил нь Онцгой Байдлын Газрын ISUZU FTS 33HL маркийн болон түүнтэй ижил төстэй гал унтраах автомашин саадгүй орж гарах боломжтой байх /Автомашины хэмжээ: урт 7.5 м, өргөн 2.5 м, өндөр 3.3 м/,
  • Борлуулагч өөрийн эзэмшлийн газар, хашаа, байшинтай байх,
  • Түрээсийн газар бол түрээслүүлэгчийн зөвшөөрөл /сонгон шалгаруулалтанд тэнцсэн тохиолдолд түрээсийн гэрээ байгуулах/
  • Нэг өрхөөс нэг л хүсэлт, материал хүлээж авна.
  • Хаяг давхцсан буюу нэг хаяг дээр амьдардаг хүмүүсийн материалыг нэг хүсэлтэд тооцно.
  • Нийтийн эзэмшлийн газар дээр борлуулалтын үйл ажиллагаа явуулах тохиолдолд харьяа дүүрэг болон хорооны зөвшөөрөлтэй байх,
  • Борлуулалтын үйл ажиллагаа явуулах эргэлтийн хөрөнгөтэй байх,
  • Борлуулалтыг “Таван толгой түлш” ХХК-иас тогтоосон журмын дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулах,
  • Өнгөрсөн хугацаанд зөрчил гаргаагүй байх;

Сонгон шалгаруулалтанд тэнцсэн иргэд гэрээ байгуулахын тулд дараах бэлтгэлийг хангасан байна:

  • Баталгаат жин,
  • Оёдлын машин /25 кг шуудайны амсар оёх/,
  • Галын хор /4кг-ын гал унтраах нунтаг хор – 2ш/,
  • Ухаалаг гар утас /Андройд үйлдлийн систем 5.0-ээс дээш, NFC дэмждэг/,
  • Газраас хөндий байлгах поддон,
  • Ус нэвтрүүлэхгүй хучлагыг тус тус бэлдсэн байна.

Борлуулалтын цэг байгуулах хүсэлтэй иргэн дараах материалыг бүрдүүлнэ. Үүнд:  

  1. Борлуулагчаар ажиллах хүсэлт,
  2. Иргэний үнэмлэхний хуулбар,
  3. Оршин суугаа газрын хорооны тодорхойлолт,
  4. Үл хөдлөх хөрөнгө, газрын гэрчилгээний хуулбар,
  5. Шүүхийн шийдвэрээр бусдад төлбөргүй тодорхойлолт /e-mongolia нэгдсэн мэдээллийн сангаас авна/,
  6. Үйл ажиллагаа нь түрээсийн хашаа, байранд явагдах бол түрээслүүлэгчээс бичгээр авсан зөвшөөрөл /гэрээ байгуулах үед түрээсийн гэрээ шаардлагатай болно/
  7. Борлуулалтын цэгийн байршил /Google газрын зураг дээр тэмдэглэнэ/,
  8. Борлуулалтын цэгийн зураг /орц гарцын тодорхой харуулсан, хашаа, байшин, агуулахын зураг/

Холбогдох мэдээллийг 70119400 утаснаас лавлаж авна уу.

Хуваалцах:

Subscribe
Сонгох:
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

Архив

logo_with_name

Сошиал холбоос


Холбоо барих


Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

7011 9400, 75005555

info@ttt.mn