+976 7011 9400 info@ttt.mn

Мэдээ

Нүүр хуудас E Мэдээ E “Тавантолгой түлш” ХХК: “Стандарт шуудай” компаниас тендерт орох хүсэлт ирээгүй

“Тавантолгой түлш” ХХК: “Стандарт шуудай” компаниас тендерт орох хүсэлт ирээгүй

2021-11-24 | Мэдээ

Өчигдөр цахим орчинд “Тавантолгой түлш” компанийг дотоодын шуудай үйлдвэрлэгч болох “Стандарт шуудай” компаниас шуудайн нөөц бүрдүүлэлтээ хангадаггүй импортоор авдаг тухай ихээхэн шүүмжилсэн билээ. Иймд ямар шалгаанаар тус компанийн бүтээгдэхүүнийг сонгодоггүй талаар “Тавантолгой түлш” компанийн хэвлэлийн төлөөлөгч Г.Даваабаатараас тодрууллаа.

Тэрбээр “Манай компани энэ жил шуудай худалдаж авахаар гурван багц тендер зарласан. Үүнийхээ үнийн дүнг зургаан тэрбум хэмээсэн. “Өндөр ватт”, “Гурван уул трейд”, “Гранд лайк”, “Нарлаг Монголын өглөө” гэсэн дөрвөн компани тендерт материалаа ирүүлсэн. Нэг, гуравдугаар багцад “Өндөр ватт” компани шалгарсан бол хоёрдугаар багцад “Гурван уул трейд” компани шалгарсан байдаг. Есдүгээр сарын 2-ны өдөр тендэрийг нээсэн.

Манайд “Стандарт шуудай” гэх компаниас тендерт оролцох хүсэлт байтугай, албан бичиг, тоот ч ирж байгаагүй. Манай компанид удаа дараа хүсэлт тавьсан боловч хүлээн аваагүй гэх мэдээлэл худал.

Эх сурвалж: www.eguur.mn

Хуваалцах:

Subscribe
Сонгох:
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

Архив

logo_with_name

Сошиал холбоос


Холбоо барих


Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

7011 9400, 75005555

info@ttt.mn