+976 7011 9400 info@ttt.mn

Мэдээ

Нүүр хуудас E Мэдээ E Ч.БУЯНЖАРГАЛ: 72 айлын 120 гаруй иргэнийг угаарын хийд өртөхөөс сэргийлсэн

Ч.БУЯНЖАРГАЛ: 72 айлын 120 гаруй иргэнийг угаарын хийд өртөхөөс сэргийлсэн

2021-12-27 | Мэдээ

“Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр “Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчид үйлчлэх албаны дарга Ч.Буянжаргал мэдээлэл өглөө.

Тэрбээр “Өнөөдрийн байдлаар манай Хэрэглэгчдэд үйлчлэх албаны 600 гаруй ажилтан гэр хорооллын айл өрхүүдэд угаараас угаараас урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулж байна.

Өнгөрсөн долоо хоногийн байдлаар угаарын хийн тусламжийн 103 утсанд нийт таван удаагийн дуудлага ирсэн. Үүнээс нийт долоон хүн угаарын хийн хорлогод өртсөн. Бид энэхүү таван айлд очиж, шалгалт явуулахад, энгийн зууханд сайжруулсан шахмал түлш түлсэн, зуухны битүүмж алдагдсан, галлагааны горим буруу гэсэн шалтгаанаар угаартсан байна. Одоогоор эдгээр иргэдийн биеийн эрүүл мэнд хэвийн байна.

“Таван толгой түлш” ХХК-ийн Хэрэглэгчдэд үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төвд бүх айл, өрхийн угаарын хийн хэмжээг 24 цагаар тогтмол хянаж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн байдлаар нийт 72 айлд угаарын хий ялгарч байгааг бид хяналтын дэлгэцээс илрүүлсэн. Нийтдээ 72 айлын 120 гаруй иргэнийг угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлж ажилласан. Мөн шөнийн цагаар нийт 12 удаагийн айлд угаарын хий ялгар байгааг мөн хяналтын дэлгэцээс олж, илрүүлсэн” гэв.

Хуваалцах:

Subscribe
Сонгох:
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

Архив

logo_with_name

Сошиал холбоос


Холбоо барих


Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

70119400, 75005555

info@ttt.mn