+976 7011 9400 info@ttt.mn

Мэдээ

Нүүр хуудас E Мэдээ E Б.Бат-Эрдэнэ: Утааны стандартыг батлуулах ёстой

Б.Бат-Эрдэнэ: Утааны стандартыг батлуулах ёстой

2022-01-21 | Мэдээ

БОАЖ-ийн сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Түвдэндорж нар Тавантолгой түлш ХХК-ийн баруун бүсийн үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, үйлдвэрийн ажилчдын шуурхай хуралдаанд оролцлоо.

Үйлдвэртэй танилцах үеэрээ мөн эрдэмтэн судлаачдын санал бодлыг сонсож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм.

Тэрээр, “баруун бүсийн үйлдвэрийг зүүн тал руу нүүлгэх тухай асуудал байхгүй, нүүлгэхгүй. Харин зургаан сарын дотор зүүн бүсийн үйлдвэрт нэмэлтээр дэвшилтэд технологийн, байгаль орчинд ээлтэй шинэ үйлдвэрийг барьж байгуулна. Энэ ажлыг дэд сайд Түвдэндорж ахалж ажиллана. Тэр болтол баруун бүсийн үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж, ирэх өвлийн нөөц бэлтгэх ажлыг хийх хэрэгтэй. Ингээд наймдугаар сарын 1 гэхэд энэ үйлдвэрийг хаана.

Мөн сайжруулсан шахмал түлшний стандартыг дахин шинээр батлуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол өнөөдрийн стандартаар утаатай, тоос шороотой байсаар л байна. Тиймээс энэ ажлыг зайлшгүй хийх шаардлагатай. Шахмал түлшний стандарттай зэрэгцээд утааны стандартыг батлуулах ёстой. Утааны стандартгүйгээр утаатай тэмцэх тухай ярьж болохгүй. Тиймээс энэ стандартыг батлуулж, мөрдүүлэх нь утаанаас салах арга зам” гэсэн юм.

Тэрчлэн Улаанбаатар хотын агаарын бохирдлыг зөвхөн айл өрхийн яндангаас гарах утаа бус өдөр тутамд хөдөлгөөнд оролцож байгаа 625 мянган тээврийн хэрэгслийн яндангаас гарах утаа, хөдөлгөөнөөс үүдэлтэй босох тоосжилт маш ихээр нөлөөлж байгаа. Энэ бол нотлогдсон зүйл. Өнгөрсөн жил цар тахлаас үүдэлтэй хатуу хөл хөдөлгөөн тогтооход гэр хорооллын айлууд өнөөдрийн түвшингээс дөрөв дахин их гал түлсэн. Гэсэн ч Улаанбаатарын агаар ямар цэвэрхэн байсныг нийслэлчүүд бүгд харсан. Тэгэхээр тээврийн хэрэгслийн утаа, тоос шороо ямар их нөлөөлж байгаа нь ойлгомжтой. Орчны тоосжилтыг бууруулах чиглэлэрээр ОББҮХ онцгой анхаарах хэрэгтэй гэдгийг салбарын сайд онцолсон юм.

Цаашид сайжруулсан шахмал түлшний технологийг төгөлдөржүүлэхийн тулд эрдэмтдийн үгийг сонсдог байх ёстой гэдгийг ч онцолж байлаа.

Хуваалцах:

Subscribe
Сонгох:
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

Архив

logo_with_name

Сошиал холбоос


Холбоо барих


Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

70119400, 75005555

info@ttt.mn