+976 7011 9400 info@ttt.mn

Мэдээ

Нүүр хуудас E Мэдээ E Нүүрсэн яндангаа цэвэрлүүлж, машиныхаа моторыг тэтгэн, агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе!

Нүүрсэн яндангаа цэвэрлүүлж, машиныхаа моторыг тэтгэн, агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе!

2022-02-07 | Мэдээ

Та хэр хариуцлагатай иргэн бэ?

Агаар, ус, хөрсний бохирдлын эсрэг иргэн та юу хийж чадах вэ?

Хогоо ангилдаг уу?

Усаа хэмнэдэг үү? Шүдээ сойздохдоо усаа хаадаг уу?

“Ядаж” автомашиныхаа утааг хянадаг уу? Яагаад ингэж хэлж байна гэж үү? Хамар онгорхой бол амьсгал СЭЛҮҮН. Яндан цэвэр тэгээд ОРИГ бол машины мотор урт наслана. Приус машины яндангуудыг зараад, хужаа яндангаар солиод хэдэн жил болсны эхний ээлжийнх нь Приуснууд мотор нь цохиод эхлэсэн байна шүү.  Тэгээд л нийгэмдээ ч, өөрийнхөө эд хөрөнгөнд ч хариуцлагтай байх утгаараа яндангаа нэг анзаараач ээ гээд байгаа хэрэг.

Өвлийн хүйтэнд гадаа хоносон машин маань  өглөө эртийн асаахад , нүүгэлтсэн утаа хаяж, санаа зовсондоо машинаа удаан халааж чадалгүй мөлхөөд л хөдлөдөг байлаа. Заримдаа хойноос салхитай үед машины яндангийн утаа салонд үнэртэж, хээр хөдөө угаартсан түүхийг эрхгүй сануулна. Хэзээ ч билээ хээр талд машинаа асаалттай байлгаж, салхинд туугдсан утаа эзнээ угаартуулсан тухай сонсож байсан сан.  Үүнийг уншигч та ч бас санаж явахад илүүдэхгүй. “Шатахууны чанар муу байна, их идэж байна” гэх иргэдийн гомдол надад ч бас  мэдрэгдэж л байлаа. 2000 оноос хойш үйлдвэрлэсэн автомашинууд “Евро5” стандартаар үйлдвэрлэгдсэн тул тэр стандартынхаа шатахууныг хэрэглэх заалттай. Хармсалтай нь манайд  “Евро2” стандартын шатахуун л байна.  Мотор хүржигнээд, нормал өндөр, хааз дүлий, хянах самбар дээр “check engine” гэрэл асаад байхаар нь компьютер оношилгоонд орлоо. Тэгсэн: “Нүүрсэн яндангаа цэвэрлүүл” гэдэг байгаа.

Ингээд “НҮҮРСЭН ЯНДАНГИЙН ЦЭВЭРЛЭГЭЭ” гэсэн фэйсбүүк хаягаас утас хараад цаг авлаа. Нэг машин цаг гаран болдог гэнэ. Яваад очлоо.  Тосоолыг нь цэвэрхэн саванд юүлээд янданг тайлаад ирэх нь тэр. Солонгосоос авчирсан зориулалтын шингэн гэнэ. Түүнийгээ усаар арвитган, яндангийн цоргоор явуулан, яг нүүрсэн яндангийн хэсэгт хуримтлуулаад, 10 минут дэвтээж, төхөөрөмжинд угсран, өндөр даралтаар цохиулдаг юм байна. Дуу ихтэй гэж… Ингээд шингэнийг юүлэхэд бодистой хамт бохирдлууд гардаг аж. Жижиг саванд тасалж аваад хэсэгхэн хүлээхэд хар тортог тунарч эхлэнэ. Удах тусам бохирдол нь хуруу хуруугаар зузаарч тунана. Ингээл бусад нэмэлт мэдрэгч, хоолойнуудыг цэвэрлээд буцааж  угсардаг юм байна.

Машины асаамагц өнөөх цэвэрлэсэн бодисны зөөлөн үнэр ханхийнэ. Гараад жийхэд хааз мэдрэг, дуу нам, мотор илүү хүчтэй болсон нь шууд мэдрэгдэнэ.

Утаа бус униар нь цагаан саарал , үл ялиг харагдах төдий. Чимээ намс, гүйдэл аяс. Сайхан хүлгээ халамжилна гэдэг жолооч хүний бас нэгэн таашаал. Гол нь моторын насыг уртасган, шатахуун хэмнэнэ.

Сайхан байна. Урт настай удаан жаргалтай байг, хүлэг минь.

Засварчин Ц.Нямсамбууд баярлалаа. Сайхан хотын гудмаар утаа гаргахгүй цэмцгэр явна гэдэг ХОТЫН ХҮН-ий СОЁЛ юм даа.

Сэтгүүүлч Б.Наранцэцэг

Хуваалцах:

Subscribe
Сонгох:
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

Архив

logo_with_name

Сошиал холбоос


Холбоо барих


Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

70119400, 75005555

info@ttt.mn