+976 7011 9400 info@ttt.mn

Мэдээ

Нүүр хуудас E Мэдээ E “Таван толгой” түлш компанийн удирдлагууд эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэлээ

“Таван толгой” түлш компанийн удирдлагууд эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэлээ

2022-03-07 | Мэдээ

Жил бүрийн Мартын 8-наар эмэгтэйчүүдээ баярлуулдаг байгууллага болгоны соёл байдаг. Удахгүй 4 жилийн ойгоо тэмдэглэх “Таван толгой түлш” компанид 365, “Хэрэглэгчдэд үйлчлэх төв”  болон гэрээт борлуулалтын цэгүүд гээд нийт 1500 эмэгтэй ажил хөдөлмөр эрхлэж байна.   Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан, “Таван толгой түлш” компанийн удирдлагын эрчүүд гал тогоонд ажилладаг бүсгүйчүүдээ амраан, нийт ажилчиддаа  гэнэтийн бэлэг барьлаа.

Тавагласан халуун хоолыг гардан авсан эмэгтэйчүүд тогоочийн хувцастай даргаа хараад уулга алдан, баярлаж байлаа. Хүндлэл сэтгэл шингэсэн аминдэмт өдрийн хоолоо амтархан зооглох бүсгүй болгоны зоогийн ширээ гал улаан сарнайтай байлаа. Захирлуудынхаа гараас баярын бэлэг гардсан бүсгүй бүхэн ИНЭЭМСЭГЛЭЛ дүүрэн байна.

Бэлтгэсэн: Б.Наранцэцэг.

Хуваалцах:

Subscribe
Сонгох:
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

Архив

logo_with_name

Сошиал холбоос


Холбоо барих


Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

70119400, 75005555

info@ttt.mn