+976 7011 9400 info@ttt.mn

Эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчид, түншүүд, Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүд болон манай бүтээгдэхүүн “Сайн түлш”-ийг хэрэглэгч нийслэлийн иргэд та бүхний амар амгаланг эрэн мэндчилье.

“Таван толгой түлш” ХХК нь Монгол улсын Засгийн газраас оноосон үүрэг, даалгавар, эрхэм хүндэт хувьцаа эзэмшигчдийнхээ итгэлийг эрхэмлэн, хууль журмыг дээдлэн “Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” уриатайгаар Үйлдвэрлэл, Тээвэр, Борлуулалт гэсэн үндсэн 3 чиглэлээр үйл ажиллагаагаа амжилттай удирдан зохион байгуулж, 2019-2020 оны хүйтний улиралд нийслэлийн агаарын бохирдлыг 50 гаруй хувиар бууруулж чадсаныг эн тэргүүнд бахархан тэмдэглэж байна.

Тийм ээ, бид чадсан. Зөв шийдвэр, зөв удирдлага, зөв зохион байгуулалт, зөв хөрөнгө оруулалт, зөв дэмжлэгийн үр дүнд нийслэлийн утааг ийнхүү багасгаж чадлаа.

Монгол улсын Засгийн газрын шийдвэрээр “Таван толгой түлш” ХХК-ийг үүсгэн байгуулснаас эдүгээ хүртэлх 24 cap манай хамт олны хувьд онигой идэвхи зүтгэл, эр зориг, тэсвэр хатуужил, ур ухаан, бүтээлч сэтгэлгээгээ дайчлан өдөр шөнө тасралтгүй, шаргуу хөдөлмөрлөсөн нөр их бүтээн байгуулалтын үе байлаа.

Бид сайжруулсан шахмал түлшний 1,2,3 дугаар үйлдвэрийг дэд бүтиийн хамт ээлж дараалан ашиглалтад оруулж, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн стандарт, чанарын шаардлагыг бүрэн хангаж, тоо хэмжээг нь тууштай нэмэгдүүлэхийн зэрэгиээ тээвэр-ложистикийн болон борлуулалт-маркетингийн оновчтой удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлж ирсний үр дүнд нийт … тн сайжруулсан шахмал нүүрсэн “Сайн түлш” нийслэлийн гэр хорооллын хэрэглээнд нийлүүлж хүйтний хатуу ширүүн улирлыг утаа багатай, дулаан тухтай давах нөхиөлийг бүрдүүлж, утаанаас үүдэлтэй олон сөрөг нөлөөллийг тодорхой хэмжээгээр багасгаж чадсан юм.

Тус компанийн үйл ажиллагаанд Монгол улсын Засгийн газар, компанийн төрийн өмчийн хувьиааны эрхийг хэрэгжүүлэгч яам, агентлаг, Нийслэлийн засаг даргын Тамгын газар онигой ач холбогдол өгөн хүчээ нэгтгэж, аливаа асуудлыг шуурхай шийдвэрлэн удирдлага-зохион байгуулалтын шуурхай дэмжлэг үзүүлж ирлээ.

Их бүтээн байгуулалтын ажлыг бүрэн хэмжээгээр санхүүжүүлж, шаардлагатай хөрөнгө оруулалтыг war алдалгүй хийж ирсэн “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн удирдлага, хамт олны итгэл зүтгэл, тусламж дэмжлэг бидний амжилтын бодит суурь болсонд гүнээ талархаж байна.

“Сайн түлш”-ний үндсэн түүхий эд – баяжуулах үйлдвэрийн завсрын бүтээгдэхүүнийг “Эрдэнэс Таван толгой” хувьиаат компани нийгмийн хариуилагынхаа хүрээнд үнэ төлбөргүйгээр нийлүүлж буйг талархан тэмдэглэхиин ялдамд хоишид ч эх орныхоо эрх ашиг, ниигмиин саин саихны төлөө хамтран ажиллах итгэл дүүрэн байгаагаа үүгээр илэрхийлье.

Бидэнтэй хүчээ нэгтгэн, мөр зэрэгцэн хамтарч ажилласан түншүүд, түүхий эд болон бэлэн бүтээгдэхүүний тээвэрлэлтийг гэрээлэн гүйцэтгэсэн ачаа тээврийн компани, иргэд, олон зуун гэрээт борлуулагч, харуул хамгаалалтын байгууллага, үйлчилгээний ажилчид та бүхний мэргэжлийн өндөр ур чадвар, хичээнгүй хөдөлмөр зүтгэл нийслэлийн утааг бууруулахад үнэтэй хувь нэмэр оруулсан.

“Таван толгой түлш” ХХК харьцангуй богино хугаиаанд удирдлага, зохион байгуулалт, бүтиийн хувьд төлөвшиж, үйл ажиллагаа жигдэрч тогтворжин, үнэ иэнэ бүхий хүний нөөиийг бүрдүүлэхийн зэрэгиээ амжилт ололт, алдаа дутагдлаа нэгтгэн дүгнэж, сургамж аван ухаажиж, туршлага хуримтлуулж ирлээ. Манай хамт олон нийслэлийн утааг бодитойгоор бууруулсан амжилтандаа урамшин, компанийнхаа хөгжлийн стратегийг 2030 он хүртэлтодорхойлж, олон улсын стандартад нийисэн “сайн түлш”-ээр нийслэл болон хүн ам төвлөрч утааны бохирдол нүүрлэсэн хот суурингуудыг бүрэн хангах зорилго дэвшүүлэн, хэрэгжилтийг нь үе шаттайгаар төлөвлөж хөтөлбөржүүлэн ажиллаж байна.

Утааны эсрэг хүчээ нэгтгэсэн тэмилийн үр дүнд “Таван толгой түлш” ХХК-ийн өмнөх зорилго зорилтууд амжилттай хэрэгжиж, ажлын гараа сайн байлаа. Эдүгээ бид төр засгаас хүлээлгэж буй өндөр итгэл, шинэ үүрэг даалгаврыг биелүүлэхийн төлөө, эх орныхоо хөгжил цэцэглэлтэд үнэтэй хувь нэмэр өргөхийн төлөө нийгмийн хариуилагаа хэрэгжүүлэн, урам зориг дүүрэн хөдөлмөрлөж байна.

2020 онд Улаанбаатар хотын зүүн бүсэд Европ стандартын техник технологи бүхий сайжруулсан шахмал түлшний шинэ үйлдвэр барьж байгуулан, нийслэлийн зүүн болон алслагдсан дүүргүүдийг “сайн түлш”-ээр хангахаар цаг хугацаатай уралдан шамдаж байна.

Эрүүл агаартай эх орны төлөө хүчээ нэгтгэн хамтдаа урагшилъя.

“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ийн
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ М.ГАНБААТАР

Хуваалцах: