+976 7011 9400 info@ttt.mn

Худалдан авах ажиллгааны урилга

Нүүр хуудас E Тендер E Шууд гэрээ E Хүнд даацын автомашин түрээслүүлэх үнийн санал ирүүлэх тухай

Хүнд даацын автомашин түрээслүүлэх үнийн санал ирүүлэх тухай

2021-10-18 | 0 comments

“Таван толгойн түлш” ХХК-ийн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 2021 оны бараа, ажил, үйлчилгээ худалдан авах төлөвлөгөөгөөр батлагдсан “Тоног төхөөрөмж, машин механизмын зөвлөхийн бус үйлчилгээ” үзүүлэх хүнд даацын автомашин түрээслэх аж ахуй нэгж байгууллагуудыг сонгон шалгаруулах цахим системээр нээлттэй тендер шалгаруулалтын журмын дагуу 2 дахин зарласан боловч шаардлагад нийцсэн нэг ч тендер ирээгүй тул гэрээ шууд байгуулах нөхцөл үүсээд байна.
Үнийн санал хүлээн авах дуусах хугацаа: 2021-09-03 11:00

Хуваалцах:

Бүрдүүлэх материал:

Иймд сонирхсон эрх бүхий аж ахуй нэгж байгууллагуудад “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлийг хангаж буйгаа илтгэсэн мэдээллийг үнийн саналын хамт ирүүлэхийг урьж байна. Үүнд:

    1. ААН-ийн гэрчилгээний хуулбар /нотариатаар баталгаажсан байх/
    2. Татварын ерөнхий газрын e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолтыг ирүүлэх /өргүй байх/
    3. ШШГЕГ-ын тодорхойлолт
    4. Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлэх
    5. Харилцагч банкны зээлийн хүүгийн өргүй тодорхойлолт
    6. Сүүлийн 2 жилийн  санхүүгийн тайлан /аудитаар баталгаажуулсан байх/
    7. Сүүлийн 2 жилийн аль нэг жилд санал болгож буй үнийн дүнгийн 30 хувиас багагүй үнийн дүнтэй түрээсийн ажил гүйцэтгэж байсан туршлагатай байх. Ижил төстэй түрээсийн ажил гүйцэтгэж байсан гэрээ болон хүлээлцсэн актыг хавсаргаж ирүүлэх.
    8. Сонирхсон аж ахуй нэгж байгууллагууд гэрээ шууд байгуулах жагсаалтыг “Таван толгой түлш” ХХК-ийн Баруун бүсийн үйлдвэр захиалагчийн хяналтын хэлтэс, Э.Энх-Амгалан, холбоо барих утас: 90080008 тодруулна уу.

Үнийн саналыг Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, “Эрдэнэс таван толгой” ХК-ийн Б байр 123 тоот Захиалагчийн хяналтын хэлтэс Э.Энх-Амгаланд гэсэн хаягаар ирүүлнэ үү.

Subscribe
Сонгох:
guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
Бүх сэтгэгдлийг харах

Архив

logo_with_name

Сошиал холбоос


Холбоо барих


Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,
1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

7011 9400, 75005555

info@ttt.mn