Огноо : 2021.08.30
Тендер шалгаруулалтын нэр: “Сайжруулсан шахмал түлшний кнедир тоног төхөөрөмж худалдан авах”
Багцтэй эсэх: Тийм
Багц 1: “Сайжруулсан шахмал түлшний 2ш кнедир тоног төхөөрөмж худалдан авах”
Тендер шалгаруулалтын дугаар: ТТТХХК/202102050
“Таван толгой түлш” ХХК нь эрх бүхий тендерт оролцогчдоос “Сайжруулсан шахмал түлшний кнедир тоног төхөөрөмж худалдан авах” бараа худалдан авалтын төсөл арга хэмжээний нийлүүлэгчийг сонгон шалгаруулах цахим тендер ирүүлэхийг урьж байна.
Энэхүү тендер шалгаруулалт нь худалдан авах ажиллагааны цахим системээр зарлагдаж байгаа тул www.tender.gov.mn хаягаар орж дэлгэрэнгүй мэдээлэл болон цахим тендерийн баримт бичгийг үнэ төлбөргүйгээр татан авна уу. Тендерт оролцохын тулд эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр 50,000 төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар цахим тендерийн хураамж төлнө. Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.
Тендерт оролцогч нь Санхүүгийн болон туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 3 жил буюу 2018, 2019, 2020 онуудын борлуулалтын хэмжээний дундаж нь санал болгож буй үнийн дүгийн 30%-с багагүй байх.
- Түргэн хөрвөх чадвартай хөрөнгө болон авах боломжтой зээлийн хэмжээ: Санал болгож буй үнийн дүнгийн 30%-с багагүй байх.
- Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 2018, 2019, 2020 онуудын баталгаажсан аудитын тайланг ирүүлэх.
Тендерийн хамт
Багц 1: 10,988,575 /Арван сая есөн зуун наян найман мянга таван зуун далан төв/ төгрөгийн дүнтэй тендерийн баталгаа,
Тендерийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 00 минутаас өмнө цахим системээр илгээх ба нээлтэд оролцох хүсэлтэй тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2021 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 10 цаг 30 минутад нээнэ.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй.
Дотоодын давуу эрх тооцно.