2022 оны 01 сарын 13-ны өдөр
“Таван толгой түлш” ХХК нь Нүүрс баяжуулах үйлдвэрийн тусгай тоног төхөөрөмжийг нийлүүлэх, туршилт тохируулга хийх, жигдрүүлэх, суурилуулах ажлын хүрээнд түлхүүр гардуулах гэрээний нөхцөлтөйгөөр гүйцэтгүүлэхээр аж ахуй нэгж байгууллагыг үнийн саналаа ирүүлэхийг урьж байна.
Сонирхсон эрх бүхий этгээд “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 14-16 дугаар зүйлийг хангаж буйгаа илтгэсэн мэдээллийг ирүүлнэ үү. Үүнд:
- Үнийн санал
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ
- Тусгай зөвшөөрлийн /холбогдох/ гэрчилгээний хуулбар
- Татварын ерөнхий газрын e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолтыг ирүүлэх /өргүй байх/
- ШШГЕГ-ын тодорхойлолт
- Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлэх
- Харилцагч банкны зээлийн хүүгийн өргүй тодорхойлолт
- Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны санхүүгийн тайлан /аудитаар баталгаажуулсан байх/
- Ижил төрлийн бараа нийлүүлж байсан гэрээ, гэрээ дүгнэсэн акт
Гадаадын этгээд оролцох эрхтэй.
Сонирхсон этгээд техникийн тодорхойлолтыг доорх хаягаар авч болох бөгөөд холбогдох материалыг 2022 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот өрөө,
Худалдан авах ажиллагааны хэлтэс, Ахлах мэргэжилтэн Э.Амгалан
Утас: 70119400
“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” ХХК