2022 оны 04 сарын 22
“Таван толгой” ХХК нь Зөвлөх үйлчилгээ үзүүлэх урьдчилсан ТЭЗҮ боловсруулах төмөр замын талбайд профилийн шалгалт хийх зөвлөх үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь холбогдох үйлчилгээг үзүүлэхээ илэрхийлсэн албан хүсэлт ирүүлэхээс гадна тухайн үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах баримт бичгийг ирүүлнэ. Үүнд:
- Аж ахуйн нэгжийн улсын бүртгэлийн гэрчилгээ
- Дагнасан хэрэглээний зам талбай барих тусгай зөвшөөрөлтэй байх
- Төмөр замын суурь бүтэц угсрах, далан хоолойн доод бүтэц барих тусгай зөвшөөрөлтэй байх
- Төмөр замын тээврийн аюулгүй байдалтай холбоотой дагнасан хэрэглээний замын дээд, доод бүтцийн засвар, арчилалт гүйцэтгэх үйл ажиллагааны гэрчилгээтэй байх
- Татварын цахим системээс авсан тодорхойлолт
- Голлох мэргэжилтэн, инженер, техникийн ажилчид тухайн байгууллагын үндсэн ажилтан байх ба нотлох баримтыг ирүүлэх;
- 2019, 2020, 2021 онуудын ижил төрлийн ажлын туршлагын мэдээлэл
- /2019, 2020, 2021 онуудын жилийн эцсийн баталгаажсан санхүүгийн тайлан
Чадварыг нэмэгдүүлж сайжруулах зорилгоор зөвлөхүүд түншлэлийн хэлбэрээр оролцохын зөвшөөрөхгүй.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг доорх хаягаар авч болох бөгөөд мэдүүлгээ 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 10.00 цагаас өмнө ирүүлнэ үү. Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК, 123 тоот өрөө, Худалдан авах ажиллагааны хэлтэс, Утас: 70119400
“ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ” ХХК