Компанийн хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн жагсаалт
Компанийн хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомж, эрх зүйн баримт бичгийн жагсаалт

1. Хууль тогтоомж

Хуулийн нэр Хамаарал
Агаарын бохирдлын тухай хууль Сайжруулсан түлшний хэрэглээний стандарт, чанар, аюулгүй байдал нь тус хуулийн зорилттой нийцдэг
Компанийн тухай хууль Тавантолгой түлш ХХК нь хуулийн этгээдийн хэлбэрийн хувьд хувьцаат компани тул тус хуулийг засаглалын хувьд гол  хуулиа болгодог
Төмөр замын тээврийн тухай Түүхий эдийн тээврийг Өмнөговь аймгийн Цогт-Цэций сумаас Монголын төмөр зам, Улаанбаатар төмөр замын зүтгүүр, вагоныг түрээслэн зөөвөрлөдөг

2. Улсын их хурлын тогтоол

Тогтоолын нэр Хамаарал
Монгол улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр -2024 оны 21 дүгээр тогтоол Хөтөлбөрийн 3 дугаар бүлгийн 3.3.3.2. “Утаа багатай түлшний стандартыг мөрдүүлж, шахмал түлшний зах зээлийг либералчилж, үнийг үе шаттайгаар чөлөөлнө” заалт нь компанийн үйл ажиллагааг дараагийн үе шат руу хөтлөх эхлэл болно.
Төрийн өмчийг нийслэлийн өмч рүү шилжүүлэх тухай 2024 оны 27 дугаар тогтоол Компанийн дүрэмд өөрчлөлт оруулан, Хувьцаа эзэмшигчдийн эрхийг Нийслэл рүү шилжүүлэн, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг дахин томилов.

3. Засгийн газрын тогтоол

Тогтоолын нэр Агуулга Хамаарал Хэрэгжилт

Түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллагыг агаарын бохирдлын төлбөрөөс чөлөөлөх, хөнгөлөлт үзүүлэх журам 2012 оны 139 дүгээр тогтоол

“...агаарын бохирдлыг бууруулах зорилгоор сайжруулсан түлш үйлдвэрлэхэд ашиглаж байгаа нүүрсний 70-аас доошгүй хувийг үнэ төлбөргүй нийлүүлж байгаа аж ахуйн нэгж, байгууллагыг үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор түүхий нүүрс олборлодог аж ахуйн нэгж, байгууллага гэдэгт хамруулна” ТТТ ХХК нь Энержи ресурс ХХК-аас сайжруулсан шахмал түлшний түүхий эдийг үнэ төлбөргүй авдаг.  Жил бүр “Энержи ресурс” компанитай гэрээг дүгнэж, нийгмийн хариуцлагын хүрээнд нийлүүлж буй түүхий эдийг гэрээний дагуу хүлээн авч, холбогдох баримтыг үйлдэж байна 

 

Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр 2017 оны 98 дугаар тогтоол

“...4.2.3. гэр хорооллын айл өрхийг стандартын шаардлага хангасан сайжруулсан түлшээр хангах, сайжруулсан түлшний үйлдвэрлэлийг дэмжин түүхий нүүрсний хэрэглээг орлуулах;” Гэр хорооллын айл өрхүүдийн түлшний хэрэглээнд галлагааны улиралд тогтмол хяналт хэрэгжүүлдэг. Сайжруулсан түлшний түгээлтийн цэг /борлуулалтын цэг/-ийн тоог нэмэгдүүлэн, хяналтын тогтолцоог сайжруулж ажиллаж байна.

Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад авах улсын онц чухал объектын жагсаалт 2017 оны 281 тогтоол

“Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрийн I, II, III, IY объект; (Засгийн газрын 2020 оны 2 дугаар тогтоолоор нэмсэн) Дотоодын цэргийн 05 дугаар анги нь компанийн Төв болон Баруун үйлдвэрийн объектод хамгаалалтаар ажилладаг Дотоодын цэргийн 05 дугаар анги нь ТТТ ХХК-ийн төв болон Баруун үйлдвэрийг тогтмол хамгаалалтаар ажиллаж байгаа ба дээрхи 2 үйлдвэр нь татан буугдаж байгаатай холбогдуулан 2025,03 сараас Зүүн үйлдвэрт шилжин ирж байна.

 

Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай 2018 оны 62 дугаар тогтоол

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа ТЭЦ-II, ТЭЦ-III, ТЭЦ-IV ДЦС, Амгалан, Сэлбэ, Налайх дулааны станцаас бусад Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Сүхбаатар, Хан-Уул, Чингэлтэй, Налайх дүүрэгт дулаан, эрчим хүч үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч болон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг 2022 оны 6 дугаар сарын  15-ны өдрөөс эхлэн түүхий нүүрс хэрэглэхийг хориглосугай. Нийслэлийн хэмжээнд ТТТ ХХК-ийн сайжруулсан түлшнээс өөр төрлийн түлш хэрэглэхийг хориглодог ТТТ ХХК нь нийслэлийн 200,000 айл өрхийг сайжруулсан шахмал түлшээр 650 борлуулалтын цэгээр дамжуулан хангаж, 3 үйлдвэрийн хэмжээнд 2000 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна. 

Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар стандартын шаардлага хангасан, тохирлын баталгаатай барааны жагсаалт 2019 оны 90 дүгээр тогтоол

11.9. Био нүүрс, шахмал түлш Шахмал түлш нь MNS стандартын дагуу үйлдвэрлэгддэг ТТТ ХХК-аас өөр хуулийн этгээд сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх, нийслэлийн нутаг дэвсгэрт түүхий нүүрс оруулах боломжгүй.

 

Агаарын бохирдлын эсрэг авах зарим арга хэмжээний тухай 2019 оны 158 дугаар тогтоол

Түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон бүсэд урьдчилан сэргийлэх болон хяналтын үйл ажиллагаа хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Эргүүл, хяналт шалгалтын нэгжийг 58 албан хаагч (замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах 16, нийтийн хэв журам сахиулах 42 алба хаагч)-ийн орон тооны хязгаарт багтаан цагдаагийн байгууллагын харьяанд байгуулсугай.   ТТТ ХХК-ийн ажилтнууды галлагааны улиралд эргүүлээр ажиллах хуваарь гаргаж, тогтмол хяналт шалгалт хийж, угаар мэдрэгч, яндангаа хөөлий зэрэг ажлуудыг тогтмолжуулав.

Нийслэл Улаанбаатар хотын зүүн бүсэд сайжруулсан шахмал түлшний үйлдвэр барьж ашиглалтад оруулах тухай 2020 оны 35  дугаар тогтоол

Сайжруулсан шахмал түлшний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлийн зүүн бүсэд шинээр барих сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн барилга байгууламж, дэд бүтэц, тээвэр, машин механизм, тоног төхөөрөмжид шаардагдах нийт хөрөнгийг холбогдох техник, эдийн засгийн үндэслэл, тооцоо судалгаанд үндэслэн нийгмийн хариуцлагын хүрээнд санхүүжүүлэхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны дарга Н.Цэрэнбат, "Эрдэнэс-Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Баярсайхан)-д тус тус даалгасугай.   Төв аймаг, Сэргэлэн сумын нутаг дэвсгэр, Баян уулын энгэрт ТТТ ХХК-ийн Зүүн үйлдвэрийг барьж байгуулав. 

Сайжруулсан шахмал түлшний талаар авах зарим арга хэмжээний тухай 2020 оны 200 дугаар тогтоол

коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын улмаас Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан нийслэлийн гэр хорооллын иргэдэд дэмжлэг үзүүлэх зорилгоор сайжруулсан шахмал түлшний нэг тонн тутмын үнийг 2020 оны 12 дугаар сарын 3-ны өдрөөс 50, 12 дугаар сарын 14-ний өдрөөс 25, нийт 75 хувиар хөнгөлөх арга хэмжээг зохих журмын дагуу авч 2021 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд хэрэгжүүлэхийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Г.Ёндон, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар (Б.Цэнгэл), "Тавантолгой түлш" ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл (Ж.Батбаясгалан)-д тус тус даалгасугай.

ТТТ ХХК-аас гарч буй бүтээгдэхүүн болох түлшний үнийн хөнгөлөлт

Тус тогтоолын дагуу түлшний үнэ тогтоогдсон. Өөрчлөлт ороогүй болно. 

 

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2020 оны 189 дүгээр тогтоол

"Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болсонд тооцсугай.

 

2. Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн 20, Сонгинохайрхан дүүргийн 21, Хан-Уул дүүргийн 12, 13, 14 дүгээр хороодын нутаг дэвсгэр энэ тогтоолын 1 дүгээр зүйлд хамаарахгүй байхаар тогтоосугай.

 

Улаанбаатар хот, Налайх дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэхийг тогтоосон шийдвэр. 

 

“Тавантолгой түлш” ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээний тухай 2021 оны 316 дугаар тогтоол

1. "Тавантолгой түлш" ХХК-ийн нийт хувьцааны 51 хувийг "Эрдэнэс-Тавантолгой" ХК-д эзэмшүүлэхээр тогтоосугай.

2. "Тавантолгой түлш" ХХК-ийн Засгийн газрын эзэмшлийн 49 хувийн хувьцааны төрийн өмчийн төлөөллийн 39 хувийг Эрчим хүчний яам, 10 хувийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар хэрэгжүүлэхээр тус тус тогтоосугай.

Компанийн хувьцаа эзэмшигчийн эрхийг тодорхойлсон заалт

Тус тогтоол нь УИХ-ын “Төрийн өмчийг нийслэлийн өмч рүү шилжүүлэх тухай” 2024 оны 27 дугаар тогтоолоор өөрчлөлт оруулсанаар уг тогтоолын үйлчлэл дуусгавар болсон.

Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2022 оны 223 дугаар тогтоол

"Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай" Засгийн газрын 2018 оны 2 дугаар сарын 28-ны өдрийн 62 дугаар тогтоолд дор дурдсан агуулгатай 3 дахь заалт нэмсүгэй:

"3. Байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлэн технологийн зориулалтаар дулаан, уур үйлдвэрлэж байгаа аж ахуйн нэгж, байгууллагад сайжруулсан шахмал түлш, мидлинг (эрчим хүчний баяжуулсан нүүрс)-ийг хэрэглэхийг зөвшөөрсүгэй."

Түлшний үйлдвэрлэл, нөөц бүрдүүлэлтийн чадлыг нэмэгдүүлэх шаардлага үүссэн

Сайн картыг олгож, картын дагуу борлуулалт хийгдэж байна. 

4. Сайдын тушаал

Тушаалын нэр Хамаарал

“Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд мөрдөх журам” -Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2022 оны 10  дугаар сарын.17-ны өдрийн А/424, А/1353 дугаар хамтарсан тушаал, захирамжийн 2 дугаар хавсралт 

2.1.1.Сайжруулсан шахмал түлш худалдан авахдаа түлш үйлдвэрлэгч байгууллагаас олгосон хяналтын картыг ашиглах;

2.1.3.Сайжруулсан шахмал түлшний шаталтаас үүссэн үнсийг ахуйн хог хаягдлаас тусгайлан ангилж, битүүмжлэлтэй саванд хадгалж, зөөвөрлүүлэх;

сайжруулсан шахмал түлшийг аливаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага зөвхөн нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэглэх ба бүсээс гаргах, бүсийн гадна худалдаалах, тээвэрлэх, ашиглахгүй байх үүрэгтэй;

2.2.1.Сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэлийн үндсэн түүхий эдийг тээвэрлэх, агаарын чанарыг сайжруулах бүсээр түүхий нүүрс тээвэрлэн дамжин өнгөрүүлэх асуудлыг Орчны бохирдлыг бууруулах Үндэсний хороо шийдвэрлэх;

“…сайжруулсан шахмал түлшийг заасан цэгт төвлөрүүлж, “

2.2.7.Шахмал түлшнээс дээж авч лабораторийн шинжилгээнд хамруулж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд сар тутам Нийслэлийн Агаар, орчны бохирдолтой тэмцэх газар, Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар хяналт тавих;

4.1.3.Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын үнэ, хүргэлт, түгээлт, сайжруулсан түлш болон түүхий эдийн нөөц бүрдүүлэлт, түлш борлуулах үйл ажиллагааны зохих хуваарь, төлөвлөгөөний дагуу явагдаж байгаа эсэхэд хяналт тавих

4.1.6.Сайжруулсан шахмал түлшний борлуулалтыг түлш үйлдвэрлэгч хуулийн этгээдээс олгосон хяналтын картыг үндэслэн хийж байгаа эсэхэд хяналт тавих

5. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол

Тогтоолын нэр Тогтоолын хэрэгжилт
Нийслэлийн агаарын бохирдлыг буурлуулах хязгаарлалтын бүсэд иргэн, аж ахуйн нэж, байгууллагын дагаж мөрдөх журам, -2021 оны 131 дүгээр тогтоол 1.1. Нийслэл Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах хязгаарлалтын бүсэд түүхий нүүрс түлэх, зарж борлуулахыг хориглох хүрээнд ТТТ ХХК үйл ажиллагаа чиглүүлж, шахмал түлшний үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн ажиллаж байна.

 

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд