- Борлуулалтын цэг болох байршил нь Онцгой Байдлын Газрын iSUZU FTS 33HL маркийн болон түүнтэй ижил төстэй гал унтраах автомашины саадгүй орж гарах боломжтой байх. (Автомашины хэмжээ: Урт 7.5м, өргөн 2.5м, өндөр 3.3м)
- Борлуулагч өөрийн эзэмшлийн газар, хашаа, байшинтай байх.
- Түрээсийн газар бол түрээслүүлэгчийн зөвшөөрөл (сонгон шалгруултанд тэнцсэн тохиолдолд түрээсний гэрээ байгуулах.)
- Нэг өрхөөс нэг л хүсэлт, материал хүлээж авна.
- Хаяг давхацсан буюу нэг хаяг дээр амьдардаг хүмүүсийн материалыг нэг хүсэлтэд тооцно.
- Нийтийн эзэмшлийн газар дээр борлуулалтын үйл ажиллагаа явуулах тохиолдолд харьяа дүүрэг болон хорооны зөвшөөрөлтэй байх.
- Борлуулалтын үйл ажиллагаа явуулах эргэлтийн хөрөнгөтэй байх
- Борлуулалтыг “Тавантолгой Түлш ХХК”-аас тогтоосон журмын дагуу үйл ажиллагаагаа зохион байгуулах.
- Өнгөрсөн хугацаанд зөрчил гаргаагүй байх.
- Өмнө нь борлуулалтын цэг ажилуулж байсан туршлагатай бол давуу тал болно.
Системд бүртгэгдсэн хүсэлтүүдийг 2024-09-11-ээс 2024-09-14-ний хооронд нягтлаж шалгарсан цэгүүдийн мэдээллийг нийтлэх болно.