2023-05-03
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо[1] : |
[2023.05.03]
|
Тендер шалгаруулалтын нэр: |
Баруун үйлдвэрийн 3-р цехийн 1, 2, 3-р шугамын их урсгал засварын бараа материал худалдан авах |
Тендер шалгаруулалтын дугаар: |
ТТТХХК/202301210 |
Таван Толгой Түлш ХХК-ний тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Баруун үйлдвэрийн 3-р цехийн 1, 2, 3-р шугамын их урсгал засварын бараа материал худалдан авах
нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: Багцтай
Багц-1:Тоноглолын засварын хэсгийн бараа худалдан авах
Багц-2:Зуух засварын хэсгийн бараа материал худалдан авах
Багц-3:Савлагаа засварын бараа материал худалдан авах
Багц-4:Цахилгааны хэсгийн бараа материал худалдан авах
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. Тендерийн баримт бичгийн үнэ 50,000 төгрөг
Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба нийт төсөвт өртгийн 0,5 хувь буюу 9,000,000 /есөн сая / төгрөгөөс багагүй. Хэрэв багц тус бүрээр орох хүсэлтэй бол:
Багц 1: 0,5%-5,758,314 /Таван сая долоон зуун тавин найман мянга гурван зуун арван дөрвөн/ төгрөг
Багц 2: 0,5%-2,016,800 /Хоёр сая арван зургаан мянга найман зуун/төгрөг
Багц 3: 0,5%- 323,500 /Гурван зуун хорин гурван мянга таван зуун/төгрөг
Багц 4: 0.5%- 901,386 /Есөн зуун нэг мянга гурван зуун наян зургаан төгрөг/
үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.[2]
Тендерийг 2023 оны 06-р сарын 05-ны 10 цаг 00 минутаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 06-р сарын 05-ны өдрийн 10 цаг 30 минутад зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:[3] Эрхтэй
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: Үгүй
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Таван толгой түлш ХХК, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Хөдөлмөрийн ордон 3-р давхар, Худалдан авах ажиллагааны хэлтэс
[1] Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.
[2] 100 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил, 70 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа, зөвлөхөөс бусад үйлчилгээ худалдан авахад тендерийн баталгаа шаардана.
[3] Хуулийн 9.3-т зааснаас бусад тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулж үл болно.
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7
Оффис
75005555
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид