2023-05-09
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2023 оны 05 дүгээр сарын 09 Улаанбаатар хот
1. Таван толгой түлш ХХК-ний ТТТХХК/202301218 дугаартай Зүүн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн техник ашиглалтын заавар, гадаад хэл дээрх зураг төсөлийг орчуулах, магадлалаар оруулж, дүгнэлт гаргах зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт орох хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журамд [Хосолмол үнэлгээний арга] үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
3. Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:
Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
3.1 Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн өнгөт хуулбарыг ирүүлнэ.
3.2 Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай.
Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана.
3.3 Үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, итгэмжлэгдсэн эрх бүхий хуулийн этгээд байх.
3.4 Багийн бүрэлдэхүүн нь эрх зүйн шаардлага хангасан байх, мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэшсэн гишүүдээс бүрдсэн багтай байх үүнд:
1. Түлш боловсруулах системийн талаар мэдлэгтэй дулааны болон механик инженер
2. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн ашиглалтын туршлагатай цахилгаан болон автоматжуулалтын инженер
3. Металл каркас тоног төхөөрөмжийн суурийн байгуулалтын туршлагатай барилгын зөвлөх инженер
4. Мэргэшсэн баталгаат орчуулга хийх боловсон хүчиний мэдээлэл
3.5 Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа: 2021, 2022 он. Тус оны санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого, бусад шаардлагатай мэдээллийг шалгана.
3.6 2021, 2022 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртөгийн 50 хувьтай дүйхүйц ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж байсан байх шаардлагатай ба нотлох баримт ирүүлэх. Үүнд:
(Гэрээний хуулбар, гэрээгээр хүлээлгэн өгсөн актын хуулбар, тухайн зөвлөх үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ.)
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2023 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 10:30 цагийн дотор ирүүлнэ үү.
Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо Жигжид жавын гудамж 8, Хөдөлмөрийн ордон 3 давхар, Худалдан авах ажиллагааны хэлтэс,
Утас: 90200162
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7
Оффис
75005555
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид