2023-05-09
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Огноо : 2023.05.09
Тендер шалгаруулалтын нэр: Баруун үйлдвэрийн туузан жин худалдан авах
Тендер шалгаруулалтын дугаар: ТТТХХК/202301011
Тавантолгой түлш ХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Баруун үйлдвэрийн туузан жин худалдан авах–ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.
Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”
Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.
Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй ба тендерийн баталгааны үнийн дүн төсөвт өртгийн 0.5 хувь буюу 1,375,000 /нэг сая гурван зуун далан таван мянга / төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.
Тендерийг 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 11 цагаас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 06 дугаар сарын 09-ны өдрийн 11 цаг 30 мунитанд зохион байгуулна.
Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”
Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”
Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах ,,хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.
Тавантолгой түлш ХХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Хөдөлмөрийн ордон, 3 давхарт, Худалдан авах ажиллагааны хэлтэс
70119400
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7
Оффис
75005555
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид