Тендерийн зар
Тендерийн урилга ТТТХХК/202301040 /Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл худалдан авах/

2023-05-10

                                                                           ТЕНДЕРИЙН УРИЛГА

 

  Огноо:  2023.05.10

 

Тендер шалгаруулалтын нэр:  Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл худалдан авах

Тендер шалгаруулалтын дугаар:  ТТТХХК/202301040 

Тавантолгой түлш ХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг Хөдөлмөр хамгааллын хэрэгсэл худалдан авах–ыг нийлүүлэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно. 

 

Нийт төсөвт өртөг: 305,910,000 төгрөг / Гурван зуун таван сая есөн зуун арван мянга/

 

Тендер нь түүнийг нээснээс хойш 30 хоногийн хугацаанд хүчинтэй ба тендерийн баталгааны үнийн дүн төсөвт өртгийн 0.5 хувь байна.

 

Тендерийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11 цагаас  өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 11 цаг 30 минутанд зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Тавантолгой түлш ХХК, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Хөдөлмөрийн ордон, 3 давхарт, Худалдан авах ажиллагааны хэлтэс

 

70119400

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд