Тендерийн зар
Урилга хүргүүлэх тухай

2020-12-09

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД

Урилга хүргүүлэх тухай

 Коронавируст /COVID-19/ цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор МУ-ын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ны өдрийн 178 дугаар тогтоолын дагуу “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбоотойгоор улс даяар гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дэх заалтыг үндэслэн гэрээ шууд байгуулахаар шийдвэрлэсэн болно.

Иймд тус компаниас зарлаж буй “Аккумлятор худалдан авах” бараа худалдан авах ажлын хүрээнд сонирхсон аж ахуйн нэгжүүд холбогдох материалаа бүрдүүлэн ирүүлнэ үү.Үүнд:

-       ААН-ийн гэрчилгээний хуулбар

-       Үнийн санал / баталгаажсан маягтын дагуу /

-       Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

-       Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолтыг ирүүлэх

-       Шүүхийн тодорхойлолт

-       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

-       Харилцагч банкны зээлийн хүүгийн өргүй тухай тодорхойлолт

-       Сүүлийн 1 жил буюу 2019 оны санхүүгийн тайлан /аудитаар баталгаажуулсан байх/

-       Ижил төстэй  бараа нийлүүлж байсан туршлагыг авч үзнэ. Гэрээ болон хүлээлцсэн актыг хавсаргаж ирүүлэх / 2019 он /

-       Нийлүүлэх барааны хуваарийг баталгаажуулж ирүүлэх

-       Нийлүүлэх компанийг төлөөлж гарын үсэг зурах этгээдийн итгэмжлэлийг гаргаж ирүүлэх

-       Чанарын баталгааг албан бичгээр ирүүлэх

Тендерт оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд Amgalan@ttt.mn, Kherlenchimeg@ttt.mn   хаягаар тендерт оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж, холбогдох материал болон техникийн тодорхойлолтыг и-мэйл хаягаар авах боломжтой.

Саналыг 2020 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 15.00 цагт Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Таван толгой түлш ХХК, Баруун бүсийн үйлдвэрт, Худалдан авах ажиллагааны хэлтэст эх хувиар ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 9906-9416, 9929-7858, 9910-6189, 9018-8188

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд