2023-05-12
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2023 оны 05 дугаар сарын 12 Улаанбаатар хот
1. Таван толгой түлш ХХК-ний ТТТХХК/202301248 дугаартай Нүүрс баяжуулах үйлдвэрийн ТЭЗҮ-д тодотгол оруулах зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй хуулийн этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна. Үүнд:
2. Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох дараах мэдээллийг ирүүлнэ.
2.1 Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн өнгөт хуулбарыг ирүүлнэ.
2.2 Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай.
Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана.
2.3 Тендерт оролцогчийн санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа: 2021, 2022 он. Тус онуудын санхүүгийн тайланг өөрийн тендертээ хавсарган ирүүлэх шаардлагагүй бөгөөд цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого, бусад шаардлагатай мэдээллийг шалгана.
2.4 Тусгай зөвшөөрөл /ТЭЗҮ хийх/
2.5 Компанийн үйл ажиллагааны дэлгэрэнгүй танилцуулга;
2.6 Зөвлөх үйлчилгээний багт орж ажиллах боловсон хүчний чадавхийн мэдээлэл, багийн ахлагч болон гишүүд нь ижил төстэй ажил гүйцэтгэж байсан туршлага, ур чадварыг нотлох баримт бичгийн хамт ирүүлэх (нотлох баримтын хамт);
2.7 Түншлэлийн хэлбэрээр оролцохыг зөвшөөрөхгүй.
2.8 Ижил төстэй ажлын туршлагын мэдээлэл ирүүлэх.
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 09:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2023 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 09:30 цагийн дотор ирүүлнэ үү.
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7
Оффис
75005555
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид