Тендерийн зар
Зөвлөх үйлчилгээний тухай зарлал ТТТХХК/202301244 /Автобаазын барилгын зураг төсөл, төсөв боловсруулах/

2023-05-16

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ

 

2023 оны 05 дугаар сарын 16                                Улаанбаатар хот

1.      Таван толгой түлш ХХК-ний ТТТХХК/202301244 дугаартай “Автобаазын барилгын зураг төсөл, төсөв боловсруулах” зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

2.      Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон [Хосолмол үнийн арга]-д үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.

3.      Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:

3.1   Улсын бүртгэлийн гэрчилгээний эхээс хийсэн өнгөт хуулбарыг ирүүлнэ.

3.2   Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай.

Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана.

3.3   Барилга байгууламж, тусгай обьектын зураг төсөл, төсөв боловсруулах тусгай зөвшөөрөлтэй, итгэмжлэгдсэн эрх бүхий хуулийн этгээд байх.

3.4   Багийн бүрэлдэхүүн нь эрх зүйн шаардлага хангасан байх, мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэшсэн гишүүдээс бүрдсэн байх.

3.5   Санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа: 2021, 2022 он. Санхүүгийн тайланг цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого, бусад шаардлагатай мэдээллийг шалгана.

3.6   2021, 2022 онуудын аль нэг жилд батлагдсан төсөвт өртөгийн  100 хувьтай дүйцэхүйц  ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж байсан байх шаардлагатай ба нотлох баримт ирүүлэх. Үүнд:

Барилга байгууламж, тусгай хэрэгцээт обьектын зураг төсөл, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагыг тооцно.

(Гэрээний хуулбар,  гэрээгээр хүлээлгэн өгсөн актын хуулбар, тухайн зөвлөх үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ.)

 

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2023 оны 05 дугаар сарын 29-ны өдрийн 09:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо Жигжид жавын гудамж 8, Таван толгой түлш ХХК-ний байр

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд