Тендерийн зар
Урилга хүргүүлэх тухай

2020-12-21

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД

Урилга хүргүүлэх тухай

 Коронавируст /COVID-19/ цар тахлын халдварын тархалтыг хязгаарлах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбоотойгоор улс даяар гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дэх заалтыг үндэслэн гэрээ шууд байгуулахаар шийдвэрлэсэн болно.

Иймд тус компаниас зарлаж буй “Баруун бүсийн хоёрдугаар үйлдвэрийн савлагааны халаалтын системийн ажил” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах ажлын хүрээнд дараах материалыг бүрдүүлэн үнийн саналын хамт сонирхсон аж ахуйн нэгжүүд холбогдох материалаа ирүүлнэ үү. Үүнд:

-       ААН-ийн гэрчилгээний хуулбар

-       Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар

-       Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолтыг ирүүлэх

-       Шүүхийн тодорхойлолт

-       Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

-       Харилцагч банкны зээлийн хүүгийн өргүй тодорхойлолт

-       Сүүлийн 1 жил буюу 2019 оны санхүүгийн тайлан /аудитаар баталгаажуулсан байх/

-       Ижил төстэй ажил хийж гүйцэтгэсэн гэрээ болон хүлээлцсэн актыг хавсаргаж ирүүлэх. / 2019 он /

-       Ажлын хийж гүйцэтгэх хуваарийг баталгаажуулж ирүүлэх

-       Ажлын төсөв

-       Оролцогчийг төлөөлж гарын үсэг зурах этгээдийн итгэмжлэлийг ирүүлэх

-        Гэрээний үнэ болон хугацаанд багтаан чанарын шаардлага хангасан ажлыг захиалагчид хийж гүйцэтгэх баталгааг албан бичгээр гаргаж ирүүлэх

-        Удирдах болон инженер, техникийн ажилчдын мэдээллийг ирүүлэх /диплом, гэрчилгээний хуулбар/

Тендерт оролцох хүсэлтэй аж ахуйн нэгжүүд Amgalan@ttt.mn, Kherlenchimeg@ttt.mn   хаягаар тендерт оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж, холбогдох материал болон техникийн тодорхойлолтыг и-мэйл хаягаар авах боломжтой.

Саналыг 2020 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 15.00 цагт Монгол улс, Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо Таван толгой түлш ХХК, Баруун бүсийн үйлдвэрт, Худалдан авах ажиллагааны хэлтэст эх хувиар ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 9906-9416, 9929-7858, 9910-6189, 9018-8188 

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд