Тендерийн зар
Урилга хүргүүлэх тухай

2021-01-08

ТЕНДЕРТ ОРОЛЦОГЧДОД

 Урилга хүргүүлэх тухай

 Коронавируст /COVID-19/ цар тахлын халварын тархалтыг хязгаарлах зорилгоор “Бүх нийтийн бэлэн байдлын зэрэг”-т шилжүүлсэнтэй холбоотойгоор улс даяар гамшигаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байгаатай холбогдуулан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль”-ийн 34 дүгээр зүйлийн 34.1.5 дэх заалтыг хэрэглэж болно гэсэн байна.

Иймд энэхүү цар тахлын цаг үед тус компаниас нэн шаардлагатай гэж тооцогдсон  дараахь бараа бүтээгдэхүүнийг хуульд заасны дагуу худалдан авахаар тендер зарлаж байна. Үүнд:  “Сайжруулсан шахмал түлшний  тоног төхөөрөмжийн засварын багаж хэрэгсэл нийлүүлэх” бараа худалдан авалтын хүрээнд холбогдох материалыг бүрдүүлэн үнийн саналын хамт ирүүлнэ үү.

-       ААН-ийн гэрчилгээний хуулбар

-       Харилцагч банкны зээлийн хүүгийн өргүй тухай тодорхойлолт

-       Татварын ерөнхий газрын www.e-tax.mta.mn сайтыг ашиглан цахим тодорхойлолтыг ирүүлэх

-       Сүүлийн 2 жил буюу 2019, 2020 оны санхүүгийн тайлан /аудитаар баталгаажуулсан байх/

-       Ижил төстэй  бараа нийлүүлж байсан туршлагыг авч үзнэ. Үүнд: багаж, хэрэгсэл нийлүүлж байсан гэрээ болон хүлээлцсэн актыг хавсаргаж ирүүлэх / 2019, 2020 он /

-       Нийлүүлэх барааны хуваарь баталгаажуулж ирүүлэх;

-       Компанийг төлөөлж гарын үсэг зурах этгээдийн итгэмжлэлийг гаргаж ирүүлэх;

Үнийн санал ирүүлэх барааны техникийн тодорхойлолт болон холбогдох бусад материалыг Amgalan@ttt.mn, Kherlenchimeg@ttt.mn хаягаар тендерт оролцох хүсэлтээ албан бичгээр ирүүлж и-мэйл хаягаар авах боломжтой.

Саналыг 2021 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 10.00 цагт Монгол улс, Улаанбаатар хот, Чигэлтэй дүүргийн 1-р хороо Жигжиджавын гудамж 8, Эрдэнэс таван толгойн байр 123 тоот, Худалдан авах ажиллагааны хэлтэст эх хувиар ирүүлнэ үү. Холбоо барих утас: 9906-9416, 9929-7858, 9910-6189, 9018-8188

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд