Тендерийн зар
Тендерийн урилга ТТТХХК/202301200 /Баруун үйлдвэрийн ажилчдын хувцас угаалгын цех шинээр байгуулах ажил/

2023-06-26

 

ТЕНДЕРИЙН УРИЛГА

            Огноо[1] :

2023 оны 6 дугаар сарын 26

 

Тендер шалгаруулалтын нэр:

“Баруун үйлдвэрийн ажилчдын хувцас угаалгын цех шинээр байгуулах ажил”

 

Тендер шалгаруулалтын дугаар:

ТТТХХК/202301200

                       

“Таван толгой түлш” ХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг  “Баруун үйлдвэрийн ажилчдын хувцас угаалгын цех шинээр байгуулах ажил”–ийг гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

 

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Багцгүй”

 

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 2,500,000 /хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.[2]  

 

Тендерийг 2023 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 11:00 цаг–аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны  7 дугаар сарын 26-ны өдрийн 11:30 цагт зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:[3] ”Эрхгүй”

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

 

Хүлээн авагчийн нэр: “Таван толгой түлш” ХХК, Худалдан авах ажиллагааны хэлтэс

Хаяг: “Таван толгой түлш” ХХК, Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Эрдэнэс Таван толгой ХК-ийн байр 1 давхар 124 тоот

Утасны дугаар: 70119400

Цахим шуудангийн хаяг: info@ttt.mn



[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.

[2]     100 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил, 70 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа, зөвлөхөөс бусад үйлчилгээ худалдан авахад тендерийн баталгаа шаардана.

[3]       Хуулийн 9.3-т зааснаас бусад тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулж үл болно.

 

 

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд