Тендерийн зар
Тендерийн урилга ТТТХХК/202301177 /Баруун үйлдвэр болон Төвийн үйлдвэрээс тоноглолуудыг тээвэрлэж шилжүүлэх ажил //

2023-10-06

ТЕНДЕРИЙН УРИЛГА

         

Огноо[1] :

2023 оны 10 дугаар сарын 06-ны өдөр

 

 

Тендер шалгаруулалтын нэр:

Баруун үйлдвэр болон Төвийн үйлдвэрээс   тоноглолуудыг тээвэрлэж шилжүүлэх ажил

 

 

Тендер шалгаруулалтын дугаар:

ТТТХХК/202301177

 

 

Тавантолгой түлш ХХК нь тендерийн баримт бичигт заасан шалгуур үзүүлэлт, шаардлагыг хангасан хуулийн этгээдийг–ыг Шугамын тоноглолын уялдаа холбоог сайжруулах цехийн тоноглолын хүчин чадал нэмэхтэй холбоотой Баруун үйлдвэр болон Төвийн үйлдвэрээс 15 тн/ц ачаалал авах тоноглолуудыг шилжүүлэх ажил гүйцэтгэх тухай тендер ирүүлэхийг урьж байна.

Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй”

Сонирхогч этгээд худалдан авах ажиллагааны цахим системээр тендерийн баримт бичигтэй үнэ төлбөргүй танилцах эрхтэй бөгөөд тендерийн баримт бичгийн үнийг төлснөөр тендер шалгаруулалтад оролцох эрхтэй болно.

 

Тендер нь түүнийг нээснээс хойш [30] ба түүнээс дээш хоногийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заах ба 560,000 /таван зуун жаран мянган/[2] төгрөгөөс багагүй үнийн дүнтэй тендерийн баталгаа ирүүлнэ.[3]  

 

Тендерийг 2023 оны 10 дугаар сарын 16-ний өдрийн 11 цаг 00 минут -аас өмнө тендерийн баримт бичигт заасан хэлбэрээр ирүүлэх ба тендерийн нээлтийг 2023 оны 10 дугаар сарын 16 -ны өдрийн, 11 цаг 30 минут зохион байгуулна.

 

Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх:[4] “Эрхгүй”

 

Урьдчилсан худалдан авах ажиллагааны урилга эсэх: “Үгүй”

 

Сонирхсон этгээд тендерийн баримт бичигтэй холбоотой тодруулга, нэмэлт мэдээлэл авах хүсэлтийг доорх хаягаар хүргүүлж болно.

Төв аймаг Сэргэлэн сум, 1 дүгээр баг, Баян уулын баруун тал, “Тавантолгой түлш” ХХК-ний зүүн үйлдвэр   231 тоот

 



[1]       Тендерийн урилгыг анх зарлан мэдээлсэн өдөр байна.

[2]       Төсөвт өртгийн 1-2 хувьтай тэнцүү байна.

[3]     100 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй ажил, 70 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй бараа, зөвлөхөөс бусад үйлчилгээ худалдан авахад тендерийн баталгаа шаардана.

[4]       Хуулийн 9.3-т зааснаас бусад тендер шалгаруулалтад гадаадын этгээдийг оролцуулж үл болно.

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд