2023-07-06
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТУХАЙ ЗАРЛАЛ
2023 оны 07 дугаар сарын 6 Улаанбаатар хот
1. Таван толгой түлш ХХК-ний ТТТХХК/20230280 “Туузан конвейерын газар доорх байгууламж барилга /тоног төхөөрөмж угсралт, конвейер угсралт/-н зураг төсөл, төсөв боловсруулах” зөвлөх үйлчилгээг нэвтрүүлэх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хүсэлтэй этгээдийг мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
2. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулинд нийцүүлэн энэхүү зөвлөх үйлчилгээний тендерийн баримт бичигт тодорхойлсон журам болон [Бага үнийн арга]-д үндэслэн зөвлөх үйлчилгээний гүйцэтгэгчийг сонгоно.
3. Зөвлөхийн саналын урилга нь дараах бүрдэл хэсгүүдтэй байна. Үүнд:
3.1 Монгол Улсын хуулийн дагуу татвар, хураамж, төлбөрөө тухайн тендер нээсэн өдрийн байдлаар бүрэн төлсөн, өр төлбөргүй байх шаардлагатай.
Нийгмийн даатгал, татварын тодорхойлолтыг ирүүлэх шаардлагагүй, “Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем” www.tender.gov.mn болон “Төрийн мэдээлэл солилцооны ХУР систем”-ээр дамжуулан Татварын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газрын цахим мэдээллийн сангаас шалгана.
3.2 Барилга байгууламж, бүтээц, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын, ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, төсөв боловсруулах тусгай зөвшөөрөлтэй, итгэмжлэгдсэн эрх бүхий хуулийн этгээд байх.
3.3 Багийн бүрэлдэхүүн нь эрх зүйн шаардлага хангасан байх, мэргэжлийн өндөр ур чадвартай мэргэшсэн гишүүдээс бүрдсэн багтай байх.
3.4 Санхүүгийн чадавхыг хянан үзэхэд үндэслэл болгох санхүүгийн тайлангийн хугацаа: 2021, 2022 он. Санхүүгийн тайланг цахим системээр дамжуулан Сангийн яамны цахим санхүүгийн тайлангийн www.e-balance.mof.gov.mn мэдээллийн системээс тендерт оролцогчдын сүүлийн 2 жилийн борлуулалтын орлого, бусад шаардлагатай мэдээллийг шалгана.
3.5 2022, 2023 онуудад тус бүр батлагдсан төсөвт өртгийн 100 хувьтай дүйцэхүйц ижил төстэй ажлыг доод тал нь нэг удаа хийж байсан байх шаардлагатай ба нотлох баримт ирүүлэх. Үүнд:
Барилга байгууламж, тоног төхөөрөмжийн угсралт суурилуулалтын ерөнхий төлөвлөгөө, зураг төсөл, төсөв боловсруулах зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан туршлагыг тооцно.
(Гэрээний хуулбар, гэрээгээр хүлээлгэн өгсөн актын хуулбар, тухайн зөвлөх үйлчилгээг цаг хугацаанд нь чанартай хийж гүйцэтгэсэн талаарх захиалагчийн тодорхойлолтыг ирүүлнэ.)
Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2023 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл авч болох бөгөөд мэдүүлгээ Төрийн худалдан авах ажиллагааны цахим систем www.tender.gov.mn-ээр 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 10:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж, Тавантолгой түлш ХХК
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7
Оффис
75005555
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид