Тендерийн зар
Тендерийн урилга ТТТХХК/20240102213 /Шатахуун түлш худалдан авах /

2024-03-18

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ 

 

 Огноо: 2024 оны 03 дугаар сарын 18-ны өдөр 

 

Тендер шалгаруулалтын төрөл: Бараа  

Тендер шалгаруулалтын нэр: Шатахуун түлш худалдан авах 

Тендер шалгаруулалтын дугаар: ТТТХХК/20240102213 

Нийт төсөвт өртөг: 4,800,000,000 /дөрвөн тэр бум найман зуун сая төгрөг/ 

Тендер шалгаруулалтын арга: Нээлттэй 

   

1. Тавантолгой түлш ХХК нь тендер шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлага, шалгуур үзүүлэлт хангасан аж ахуй эрхлэгчийг Шатахуун түлш нийлүүлэх тендер ирүүлэхийг урьж байна. 

 

2. Тендер шалгаруулалт нь дараах багцуудаас бүрдэнэ: “Үгүй” 

 

 

3. Тендерийг 2024 оны  04 дүгээр сарын 16-ний өдрийн 09 цаг 00 минут -аас өмнө тендер шалгаруулалтын баримт бичигт зааснаар илгээх ба тендерийг 2024 оны 04 дүгээр сарын 16 -ны өдрийн, 09 цаг 30 минут-д нээнэ. 

 

4. Тендерийн хувилбарт саналыг зөвшөөрөх эсэх: “Зөвшөөрөхгүй”  

5. Гадаадын этгээд тендер ирүүлэх эрхтэй эсэх: “Эрхтэй”  

6. Тендер нь түүнийг нээснээс хойш ажлын 30 ба түүнээс дээш өдрийн хугацаанд хүчинтэй байхаар тендерт заана.  

 

7. Тендерийн баталгаа шаардах эсэх: “Тийм” 24,000,000   /хорин дөрвөн сая төгрөг/-ийн баталгаа ирүүлнэ. 

8. Тендер шалгаруулалтыг урьдчилан зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй” 

 

9. Тендер шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж байгаа эсэх: “Үгүй” 

 

10. Оролцогч цахим системийн үйлчилгээний хураамж төлснөөр тендер илгээх эрхтэй байна. 

 

Төв аймаг Сэргэлэн сум, 1 дүгээр баг, Баян уулын баруун тал, “Тавантолгой түлш” ХХК-ний зүүн үйлдвэр   231 тоот

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд