Тендерийн зар
ШХА /ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТУСГАЙ ЭРХИЙН СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ/

2025-05-20

"Таван толгой түлш ХХК нь хүснэгтэд заасан бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх   хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудын хамтран ажиллах саналыг доор заасан   хугацаанд нээлттэй хүлээн авч байнаТа бүхэн дараах бараа, ажил үйлчилгээний мэдээлэлтэй танилцана уу.     

Ажлын нэр төрөл

Тайлбар

1

Зорилго

1.1  Ажилтнуудын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, зохицуулалт болон  ХАБЭА-н холбогдолтой хууль, стандарт, дүрэм, журмыг мөрдөж тэдгээрийн шаардлагуудыг хангах

1.2  Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чадамжийг үнэлж чадамжийн гэрчилгээ олгох, учир болох аюул, эрсдэлээс урьдчилан сэргийлэх арга барилд ажилтнуудыг сургах, чадамжийг нэмэгдүүлэх

2

Сургалтын хамрах хүрээ

“Тавантолгой Түлш” ХХК-ийн нийт ажилтнууд

3

Сургалт зохион байгуулагдах байршил

Зүүн үйлдвэр - Төв аймаг,  Сэргэлэн сум, 1 -р баг, Баян уулын баруун тал

4

Сургалтын төрөл

Тусгай эрхийн сургалт

5

Сургалтад хамрагдах ажилтнуудын тоо

 

Тусгай эрхийн сургалт – 248 ажилтан (Улсын байцаагчийн гарын үсэгтэй, үнэмлэх олгох эрх бүхий байгууллага байна). Үүнд:

Сэрээт өргөгч-64 ажилтан

Оосорлогч-77 ажилтан

Даралтат сав-71 ажилтан

Өргөх тээвэрлэх-36 ажилтан

-        Даралтат савыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн 7.1.1, 7.2.1, 7.2.2, 7.2.4-р заалт

-        Уурын ба халуун усны шугам хоолойг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн 6.1.2, 6.2.1, 6.2.2, 6.2.3-р заалт

-        Уурын ба ус халаалтын зуухыг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн 9.2.1, 9.2.3, 9.2.5-р заалт

-        Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн 8.4.19, 8.4.20, 8.4.21, 8.4.22-р заалт

-        Лифтийг төхөөрөмжлөх аюулгүй ашиглах дүрмийн 27.1, 30.1, 30.3-р заалт

6

Сургалт явуулах байр, багтаамж

6.1 Сургалтыг захиалагч талын Зүүн үйлдвэрийн байранд 1 удаагийн сургалтад 60 хүртэл ажилтныг хамруулан тухайн  сэдвийн сургалтад хамрагдах ажилтнууд дуустал 2-20 хүртэл удаагийн давтамжтайгаар зохион байгуулах

6.2 Үйлдвэрийн сургалтын танхимд сургалт зохион байгуулах боломжгүй тохиолдолд 50 хүртэл ажилтныг хамруулан сургалт зохион байгуулах боломжтой байх. /Түрээсийн сургалтын танхим байж болох бөгөөд түрээстэй холбоотой зардлыг гүйцэтгэгч тал хариуцах/

7

Сургалтын гарын авлага

7.1 Тухайн сургалттай холбоотой хичээлийн илтгэл /ппт/, видео бичлэг, гарын авлага, тараах материалыг захиалагч талд хэвлэмэл болон файл хэлбэрээр өгөх

7.2 Сургалт бүрийн дараа мэдлэг бататгах шалгалтыг авах

7.3 Шалгалтын материалыг засаж жагсаалт гарган нэгтгэж холбогдох материалыг захиалагч талд бүрэн хүлээлгэн өгөх

8

Сургалтын тайлан

8.1 Сургалт тус бүр тайлан гарах

8.2 Сургалтын тайлан тус бүрийг 2 хувь өнгөтөөр хэвлэх

8.3 Сургалтын тайланд 2 тал гарын үсэг зурж баталгаажуулах

9

Сургалтын байгууллага, сургалтын хөтөлбөр, сургагч багшид тавигдах шаардлага

 

 

 

         Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн  A/310, A/130 тоот тушаалаар батлагдсан "Мэргэжлийн сургалтын байгууллагад тавих шаардлага"-ыг хангасан байна. Үүнд:

9.1  Сургалтын байгууллага нь

9.1.1     Улсын бүртгэлд бүртгүүлсэн байх

9.1.2     Холбогдох хууль, дүрэм, журмын шаардлагыг хангасан батлагдсан сургалтын хөтөлбөртэй байх

9.1.3     Сургалтад хамрагдсан ажилтан бүрд сертификат, гэрчилгээ, үнэмлэх олгох

9.2  Сургалтын хөтөлбөр:

9.2.1     Хөтөлбөрийг захиалагч талтай зөвшилцөж гаргах бөгөөд гарын үсэг зурж баталгаажуулсан байх

9.2.2     Хөтөлбөрт сургалтын огноо, үргэлжлэх хугацаа, давтамж, нэг удаагийн заал дүүргэлтэд уялдуулан хамрагдах ажилтны тоог тусгасан байх

9.2.3     Сургалтыг явуулахдаа онолын мэдлэг 50 хувь, дадлага 50 хувь байхаар агуулгаар сургалтын материал бэлтгэсэн байх.

9.3  Сургалт зохион байгуулах сургагч багш нь

9.3.1        Сургалт зохион байгуулах мэргэжлийн чиглэлээр бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй туршлагатай, мэргэшсэн байх

9.3.2        Сургах болон заах арга зүйн сургалтад хамрагдаж, батламж авсан байх

9.3.3        Эрүүгийн болон сахилгын шийтгэл хүлээж байгаагүй болон хүний эрхийг зөрчөөгүй байх

10

Сургалтын төлбөр

10.1        Сургалтын тайланг холбогдох нэгжүүдээр баталгаажуулж хүлээлгэн өгч баталгаажуулсны дараа нэхэмжлэх ирүүлэх

10.2        Нэхэмжлэхийг гүйцэтгэлээр тооцож ирүүлэх

10.3       Төлбөрийг сургалт бүрийн дараа гүйцэтгэлээр /хамрагдсан ажилтны тоо, багцаар тооцож/ төлбөр төлөгдөнө.

11

Үнийн санал

Нийт 248 ажилтнуудыг тусгай эрхийн сургалтад хамруулж чадамжийн гэрчилгээ олгоход шаардагдах бүхий л зардлыг тооцон дэлгэрэнгүй үнийн саналыг ирүүлнэ. Дараах баримт бичгүүдийг хавсралтаар ирүүлнэ. Үүнд.

11.1 Үнийн санал

11.2 Танилцуулга

11.3 Татвар төлөгчийн гэрчилгээ

11.4 Боловсрол, шинжлэх ухааны сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан 2024 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн  №A/310, A/130 тоот тушаалаар батлагдсан "Мэргэжлийн сургалтын байгууллагад тавих шаардлага"-ыг хангасныг нотлох баримт

 

Холбоо барих: 

утас:  "Таван толгой түлш ХХК нь хүснэгтэд заасан бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэх   хүсэлтэй аж ахуй нэгж байгууллагуудын хамтран ажиллах саналыг доор заасан   хугацаанд нээлттэй хүлээн авч байнаТа бүхэн дараах бараа, ажил үйлчилгээний мэдээлэлтэй танилцана уу.     

Холбоо барих: 

утас: 976 7011-9410

мэйл хаяг:  TTT-HOHAAH@ttt.mn


Байршил, хаяг: Төв аймгийн Сэргэлэн сум, 1-р баг, Баян-уулын баруун хэсэг, 0-тоот

 

 

 

 

 

 

 

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ ХХК

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд