1.1. Компанийн зорилго, стратегид хүрэхийн тулд шаардагдах хүний нөөцийн тоо хэмжээг тодорхойлж, төлөвлөн хэрэгжүүлэхэд энэхүү журмын зорилго оршино.
1.2. Энэхүү журмыг байгууллагын хэмжээнд хүний нөөцийн төлөвлөлтийг хийхдээ дагаж мөрдөнө.
1.3. Ажиллах хүчийг байгууллагын бизнес төлөвлөгөө, ажлын цар хүрээ зэргийг үндэслэн төлөвлөнө.
1.4. Хүний нөөцийн хэрэгцээг тодорхойлж, оновчтой төлөвлөснөөр ажиллах хүчний тэнцвэргүй байдал буюу орон тооны илүүдэл эсвэл дутагдал багасах, хүний нөөцийн зардлыг оновчтой түвшинд барих явдал юм.
1.5. Энэхүү журмын хэрэгжилтийг бүх нэгжийн удирдах албан тушаалтнууд мөрдөж ажиллана.
1.6. Хүний нөөцийн төлөвлөлт хийхэд дараах хүчин зүйлсийг харгалзан үзнэ. Үүнд:
1.6.1. Байгууллагын өнөөгийн дүр төрхийг бодитоор тогтоох
1.6.2. Байгууллагын ирээдүйн дүр төрхийг тодорхойлох
1.6.3. Байгууллагын гадаад орчинд үнэлгээ хийх
1.6.4. Санхүүгийн нөөц боломжийг тодорхойлох
1.6.5. Төлөвлөгөөг хэрэгжүүлэх хугацааг тооцох
1.7. Хүний нөөцийн төлөвлөлт нь дараах шаардлагад нийцсэн байна.
1.7.1. Байгууллагад шинээр үүсэн бий болж буй өөрчлөлт, шаардлагын хүрээнд бий болсон, бодит үндэслэл бүхий байх
1.7.2. Байгууллагын санхүүгийн нөөц боломжтой уялдсан байх
1.7.3. Шинэ орон тоо бий болсон нөхцөлд тухайн орон тооны хэрэгцээ шаардлага тодорхойлогдсон байх
2.1. Хүний нөөцийн төлөвлөлтийг хийхдээ дараах зарчмыг баримтална.
2.1.1. Хүний нөөцийн төлөвлөлт нь байгууллагын хэмжээнд хийж гүйцэтгэх ажлын цар хүрээтэй уялдсан байна.
2.1.2. Шинэ албан тушаал бий болсон тохиолдолд тухайн ажлын байрны тодорхойлолтыг ажлын байрны тодорхойлолт боловсруулах журамд заасны дагуу боловсруулсан байна.
2.1.3. Хүний нөөцийн төлөвлөлт нь байгууллагын тухайн жилийн ажлын бүтээмжийн өсөлт, бууралтаас шалтгаалан хэлбэлзэж болно.
3.1. Байгууллагын алба нэгжүүд дараа жилийн ажиллах хүчний орон тоо, хүний нөөцийн хэрэгцээг жил бүрийн 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор Хүний нөөцийн хэлтэст ирүүлнэ.
3.2. Хүний нөөцийн хэлтэс нь нэгжүүдийн ирүүлсэн хэрэгцээг судлан, нэгтгэж нэгжийн удирдлагаар хянуулан жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдрийн дотор Гүйцэтгэх захиралд танилцуулан, тушаалаар батлуулна.
3.3. Хүний нөөцийг төлөвлөхдөө тухайн албан тушаалд шаардагдах ур чадварын түвшин, тавигдах шаардлагыг нарийвчлан тогтоож, түүнийг бүрдүүлэх эх үүсвэр, шаардагдах төсөв, хууль эрх зүйн орчин болон бусад шаардлагатай хүчин зүйлсийг тооцоолон, тусгасан байна.
3.4. Нэгжийн удирдлага нь хүний нөөцийн батлагдсан төлөвлөгөөний дагуу “Хүний нөөцийн захиалгын хуудас” бөглөн Хүний нөөцийн хэлтэст хүргүүлж, сул орон тооны захиалга өгнө.
3.5. Батлагдаагүй албан тушаалд ажилтан авах шаардлагатай бол Гүйцэтгэх захиралд танилцуулж, тушаалаар батлуулна.
4.1. Ажиллах хүчний зардлыг доорхи хүчин зүйлсийн дагуу нэгж бүрээр тооцоолно. Үүнд:
4.1.1 Нийт ажилтнуудын тоо. Тухайн алба, нэгжид ажиллах хүчний хэрэгцээ шаардлагад үндэслэсэн үндсэн болон гэрээт ажилтнуудын тоо;
4.1.2 Нийт цалингийн төсөв. Илүү цагийн зардал, мөнгөн тэтгэмж, ур чадварын нэмэгдэл, ажлын гүйцэтгэлийн нэмэгдэл, шагнал урамшуулал, ажилласан жилийн нэмэгдэл, үндсэн цалин гэх мэт цалин хөлсний зардлуудын нийлбэр дүн;
4.1.3 Нийт олговор, хангамжийн зардал. Ээлжийн амралт, тэмдэглэлт баярын өдрүүдийн олговор, шинэ жил, хоол, хүүхдийн баяр гэх мэт байгууллагаас зохион байгуулдаг бүх үйл ажиллагааны зардал, ажилтанд олгогддог бүх төрлийн олговор, хангамжийн зардлуудын нийлбэр дүн;
4.1.4 Одоо байгаа ажилтнуудын нийт зардал. Нийт цалингийн зардал, олговор, хангамж, урамшуулал, хуульд заасан төлбөрүүдийн нийлбэр дүн;
4.1.5 Хуульд заасан нийт төлбөрүүд. НДШ, ХАОАТ, гадаад ажилтан бол ажиллуулах эрхийн төлбөр, оршин суух зөвшөөрлийн төлбөр, визний сунгалт гэх мэт ажилтантай холбоотой бүх төрлийн татвар суутгал, шимтгэлүүдийг тооцно;
4.1.6 Зардлын өсөлтийн төлөвлөгөө. Тухайн жилийн хүний нөөцийн нийт зардлыг дараа жилд хэдэн хувиар өсөхийг тооцоолсон дүн;
4.1.7 Сургалтын зардал.
5.1 Хүний нөөцийн хэлтэс нь жил бүрийн эцэст хүний нөөцийн төлөвлөлтийн биелэлт, зардлын тайланг гаргаж, Гүйцэтгэх захиралд танилцуулна
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7
Оффис
75005555
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид