Мэдээ мэдээлэл
Мэдээ, мэдээлэл
Манай компани төрийн өмчит ТОП-10 аж ахуй нэгжийн нэгээр шалгарлаа
Тавантолгой түлш ХХК Монгол Улсын 2022 оны төрийн өмчит ТОП-10 аж ахуй нэгжийн нэгээр шалгарлаа.Монгол Улсад төлсөн татвар, борлуулалтын орлогоороо зургаадугаар байрт эрэмбэлэгдсэнийг Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас баталгаажуулан шилдэг аж ахуй нэгжээр тодруулжээ.
2023-05-18
Эрчим хүчний салбарын 100 жилийн ойн спортын арга хэмжээнд “Тавантолгой Түлш”-ийнхэн оролцож байна
Эрчим хүчний салбарын нийт инженер техникийн ажилтан, ажиллагсад, эрдэмтэн судлаачид, ахмадууддаа 100 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Монгол орны гал голомт болсон Эрчим хүчний салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулж салбарын ажилтан албан хаагчдын дунд спортын уралдаан тэмцээн зохион байгуулагдаж байгаа юм. Голомтонд гал ноцоох ариун үйлст залуусын төлөөлөл сагс, волейбол, ширээний теннис, дартс, шатар, олс таталт гэсэн спортын 6 төрлөөр 55 тамирчний бүрэлдэхүүнтэй их ойн тэмцээнд өрсөлдөж байна. "Тавантолгой түлш"-ийнхэнд амжилт хүсье!  
2022-09-08
Тавантолгой Түлш ХХК-ийн 100 залуу шагнууллаа
Ардын хувьсгалын 100, 101 жилийн босгон дээр Тавантолгой түлш ХХК-ийн зуун ажилтан, албан хаагч Монголын залуучуудын холбооны "Тэргүүний залуу", "МЗХ-ны 100 жилийн ойн медаль"-иар шагнууллаа. Шагнал гардуулах үеэр, Хангамж, худалдан авах ажиллагаа хариуцсан албан дарга Б.Лхагвасүрэн хэлэхдээ, "Монголчууд бид Ардын хувьсгал ялсны 101 жилийн ойгоо тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Бидний өвөг дээдэс, аав ээжүүд бидний өнөөгийн монгол орныг авч ирэх гэж халуун амь, бүлээн цусаа урсгаж, олон бэрхшээл саадыг даван туулж ирсэн. Харин бид ирээдүй хойчдоо цэвэр агаартай, агаарын бохирдолгүй Улаанбаатар хотыг үлдээхийн тулд өвөл, зун, өдөр шөнийг умартан ажиллаж байна. Тиймээс та бидний бүтээсэн энэ үйлийг 100 жилийн дараа хойч ирээдүй маань бахдалтайгаар дурсан санана гэдэгт итгэлтэй байна" гэсэн юм. Мөн энэ өдрүүдэд Тавантолгой түлш ХХК-ийн Ерөнхий инженер Б.Жигжид, Хүнс хамгамжийн хэлтсийн Гал тогооны эрхлэгч Оюунбаяр нар Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтан гадас одонгоор энгэрээ мялаасан юм.  
2022-07-08
Тавантолгой Түлшийнхэн “Зөвийг зөвлөе” арга хэмжээнд нэгдлээ
Улсын хэмжээнд 2022 оны эхний хоёр сард цагдаагийн байгууллагад нийт 7866 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 3868 нэгжээр буюу 96.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Нийт бүртгэгдсэн хэргээс 1049 гэмт хэрэг согтуугаар үйлдэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 431 нэгжээр буюу 69.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм. Цагдаагийн байгууллагаас архины зохисгүй хэрэглээг багасгах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх, согтуугаар үйлдэгдэх гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, иргэд, олон нийтийг зөв үйлдэлд уриалах зорилгоор энэ оны гуравдугаар сарын 04-ний өдрөөс "Зөвийг зөвлөе" арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа. Энэ арга хэмжээнд Таван толгой түлш ХХК-ийн хамт олон нэгдэж, "Зөв"-ийг зөвлөж буйгаа илэрхийллээ.
2022-03-24
ХАВРЫН УГААРТЛААС СЭРГИЙЛЬЕ
Яндан зуухны битүүмжлэлийг хангах, яндангийн сойлтыг хаахгүй байх, үнсээ тогтмол асгах, зөв галлах, яндан хэт богино байвал засварлах шаардлагтайг анхааруулж байна.
2022-03-24
“Тавантолгой Түлш” ХХК өвөлжилтийн бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна
“Агаарын бохирдлын эсрэг хүчээ нэгтгэе” уриатай “Таван толгой түлш” компаний баруун бүсийн үйлдвэрээс өчигдөр орой 20 цагаас эхлэн тасралтгүй ачсаар 9 сарын 15-ны өглөөний 8 цаг гэхэд нийт давхардсан тоогоор 91 машин 153 борлуулалтын цэг рүү 1765тн түлшний таталт хийгдсэн байна.Хотын зургаан дүүрэг Чингэлтэй, Сонгинохайрхан, Сүхбаатар, Баянзүрх, Баянгол дүүргүүдэд нийт 450 борлуулалтын цэгүүд шаардлага хангаж гэрээгээ сунгасан байна. Эдгээр цэгүүдийн захиалгаа өгсөн цэгүүдэд түгээлтийн ажил явагдаад байгаа юм. Хамгийн нягтрал ихтэй Сонгинохайрхан дүүргийн хэрэглэгчдэд өглөөний 8 цагийн байдлаар 80 хувийн захиалгын гүйцэтгэлтэй түлш таталт хийгджээ.Зуух пийшин, байшин сууцныхаа битүүмжлэлийг ханган, “Өвлийг өнтэй давья”Нийслэл Улаанбаатар хотоо утаагүй байлгахад үнэтэй хувь нэмрээ оруулж байгаа 250 000 гаруй гэр хороолллын хэрэглэгчиддээ баярлалаа.
2015-07-11
Шахмал түлшний болон шаардлагатай түүхий эдийн нөөц хангалттай байна
Eos totam sunt doloremque numquam.Excepturi facere voluptates cupiditate praesentium aut delectus maxime.Incidunt facere vitae voluptas.Temporibus nobis beatae ut.Quisquam ut.Dolorum.Eum optio.Porro sunt porro.Exercitationem molestias.
1986-11-18
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд