- Монгол Улсын Засгийн Газар, МҮХАҮТ-ын “Топ 100” аж ахуйн нэгжид шалгарав.
- “Цагийн хүрдийн баатрууд-2020” Үндэсний үйлдвэрлэлийг түүчээлэгчээр өргөмжлөгдөв.
- 2020 оны Топ 100 аж ахуйн нэгж,
- ШИЛДЭГ ТАТВАР ТӨЛӨГЧ-2020
- 2021 онд салбартаа амжилт гаргаж,нийгэм эдийн засаг, улс төрд эерэг нөлөө үзүүлсэн аж ахуйн нэгжид олгодог “Блүүмберг авардс”-ын эзэн
- Хамгийн сайн ажлын байраа хадгалсан 10 аж ахуйн нэгжийг тургүүлсэн билээ.
- “Таван толгой түлш” компани 2021 оныг эх оронч худалдан авалтын жил болгон зарлаж, үндэсний үйлдвэрүүдээ дэмжин ажиллаж байна.
Тасралтгүй хөгжсөөр….
- Ажиллагсдын эрүүл аюулгүй ажиллах нөхцлийг дээшлүүлэн, урьдчилгаагүй 6 хувийн лизингтэй худалдан авах орон сууцанд 53 ажилчин, алба хаагчдыг хамруулав.
- Сайжруулсан шахмал түлшний хэрэгцээг нэмэгдүүлэх Зүүн бүсийн үйлдвэрийг ашиглалтанд оруулан, Налайх дүүрэг, Төв аймгийн залуусыг ажлын байраар хангав.
- Улаанбаатар хотын иргэдийн угаарын эрсдлийг бууруулах, “Хяналтын төв” байгуулан, 24 цаг эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалан ажиллаж байна.
- Сайжруулсан шахмал түлшний борлуулалтын 600 гаруй цэг, хангамжийн баазуудыг цахимжуулсан.
- Ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор тогтмол сургалт явуулж, бэлтгэгдсэн залуусыг ажлын байраар хангасаар байна.
- Шахмал түлшний шинэ соёлыг Монголд нэвтрүүлсэн “Таван толгой түлш” компанийг Английн орчны үнэлгээний газраас агаарын бохирдлыг 2,3 дахин бууруулсан гэсэн бол дотоодын судлаачид 50% бууруулсан гэж дүгнэжээ.
“Таван толгой түлш” компани технологийн шинэчлэлийг эрэлхийлж, НҮҮРС БАЯЖУУЛАХ үйлдвэр ашиглалтанд оруулах зорилт тавин ажиллаж байна.