Үйлдвэрүүд
Үйлдвэрүүд
Баруун үйлдвэр
Зүүн бүсийн үйлдвэр
Төвийн үйлдвэр
Хэрэглэгчдэд үйлчлэх төв

 “Тавантолгой түлш” ХХК-ийн Баруун үйлдвэр нь Монгол Улсын Засгийн газрын 2018 оны “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах зорилгоор ажиллаж эхэлсэн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр юм.

Баруун үйлдвэр нь нийт 3 цехийн 9 шугамтай бөгөөд өнөөдрийн байдлаар 2,3  дугаар цехийн 11 тн/цаг хүчин чадал бүхий 6 шугамаар хоногт 1200 тн сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэн Улаанбаатар хотын гэр хорооллын 220 мянган айл өрхийг дулаан өвөлжүүлэх үүргээ биелүүлэн 4 ээлжийн 1202 ажилтантай 24 цагийн турш тасралтгүй ажиллаж байна.

Баруун үйлдвэр дээр БОАЖЯ-ны харьяа Байгаль орчны хэмжил зүйн төв лаборатори 2022 оны 1 болон 12 дугаар сард нийт 12 цэгээс агаарын чанарын шинжилгээ хийж харьцуулахад 2022 оны нэгдүгээр сард TSR тоосонцор 7.6 мг/м3 байсан бол 12 дугаар сард TSR тоосонцор 2.45 мг/м3  болж буурсан сайн үзүүлэлттэй байна. 

 
Хаяг: Сонгинохайрхан дүүрэг,  20 дугаар хороо 
Утас:
 
+976 7011 9400
И-Мэйл:
 
baruun@ttt.mn
Факс:
 
+976 7011 9400

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 18 дугаар тэмдэглэлийн “Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр байгуулах тухай” хуралдааны шийдвэрийг үндэслэн “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 23 дугаар тогтоолын дагуу сайжруулсан шахмал түлш үйлдвэрлэх чиг үүрэг бүхий “Тавантолгой түлш” ХХК үүсгэн байгуулагдсан.

Эрхэм зорилго Чанарыг эрхэмлэн, хямд үнэ өртөг бүхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн зах зээлд нийлүүлэхийн зэрэгцээ агаарын бохирдлыг бууруулахад бодитой хувь нэмрээ оруулахад оршино.

Зүүн үйлдвэр нь 729 хүний бүтэц бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Зүүн үйлдвэр 3 нь цехтэй, технологийн 8 шугамтай, одоогийн байдлаар технологийн 5-н шугамаар хоногт 800-1000 тонн цэвэр бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Зүүн бүсийн үйлдвэр
Зүүн үйлдвэр нь Төв аймаг, Сэргэлэн сум, 1 -р баг
Утас:
 
+976 7011 9400
И-Мэйл:
 
baruun@ttt.mn
Факс:
 
+976 7011 9400

 “Тавантолгой түлш” ХХК-ийн Төвийн үйлдвэр нь 2012 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан боловч ашиглалтад оруулж чадаагүй байсан үйлдвэрийг "Тавантолгой түлш" ХХК нь 2018 оны зургадугаар сараас хүлээн авч, 50 гаруй төрлийн технологийн өөрчлөлт шинэчлэлтүүдийг хийж мөн 2018-оны аравдугаар сараас бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн.

 2022 оны тавдугаар сард үйлдвэрийн хүчин чадлыг 2,5 дахин нэмэгдүүлэх ажлыг эхлүүлж арваннэгдүгээр сард ашиглалтад оруулж одоогийн шугамны суурьлагдсан хүчин чадал нь 20 тн/цаг ба хоногт А,Б шугамаар 650-700 тн бүтээгдэхүүн үйлдвэрэлэхээр ажиллаж байна.

 

Тус үйлдвэр нь 2023-онд  ИТА, ашиглалт, засвар, цахилгааны нийт 211 хүний бүтэц орон тоотойгоор ажиллаж байна. 

ХАЯГ: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, Дунд гол, 20-р хороо
Утас:
 
+976 7011 9400
И-Мэйл:
 
baruun@ttt.mn
Факс:
 
+976 7011 9400

Хэрэглэгчдэд үйлчлэх төв нь нийслэлийн 7 дүүргийн гэр хорооллын 200,000 гаруй өрхийг угаарын хийн эрсдэлээс сэргийлэн 500 гэрээт хяналтын ажилтан, үндсэн 53 ажилтантай ажиллаж байна.

Манай төв нь 7 дүүрэгт салбар нэгжээ байршуулан иргэдийн сайжруулсан шахмал түлшний карт олголт түүний хэрэглээ болон хэвийн ажиллагаа, угаарын хийн эрсдэлээс сэргийлэх заавар зөвлөмж, угаарын хийн мэдрэгчийн хэвийн ажиллагаа, зөв хэрэглээ зэргээр иргэддээ хүрч ажиллаж байна.

Төвийн засвар үйлчилгээний хэсгийн засварчид нам даралтын зуух, өрхийн зуух ханан пийшингийн засвар үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.

Хяналтын хэсэг нь 24 цагийн турш 71000 гаруй өрхөд суурилуулсан дамжуулагчтай угаарын хийн мэдрэгчийг хянан угаарын эрсдэлээс хэрхэн сэргийлэх зэрэг ажлуудыг байнгын тогтмол хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Хэрэглэгчдэд үйлчлэх төв
Хаяг: Сүхбаатар дүүрэг 11-р хороо 32-н тойрог
 
Утас: +976 7011 9400
 
И-Мэйл: baruun@ttt.mn
 
Факс: +976 7011 9400
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд