Тавантолгой түлш компанийн Чанар, борлуулалтын газраас уламжлан болгон зохион байгуулдаг “Чанар бидний зорилт-2024” сарын аяны хүрээнд бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, хэрэглэгчдэд шахмал түлшний чанар, стандартын талаар танилцуулга, зөвлөмж өгөх, компанийн бүх шатны ажилчдад чанарын тухай ойлголт өгч, мэдлэг мэдээллийг дээшлүүлэн, оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн олон ажлуудыг үе шаттайгаар зохион байгуулж байна.
Тус аяны хүрээнд Тавантолгой түлш компанийн Чанарын Хяналтын хэлтсээс гэрээт борлуулалтын 380 цэгийн борлуулагч нартай уулзаж шахмал түлшний стандарт, зөв галлагаа болон хадгалалтын горимыг сурталчлан таниулах ажлыг зохион байгууллаа. Мөн хэрэглэгчидтэй уулзан, санал хүсэлтийг хүлээн авч, зарим асуудлыг шуурхай шийдвэрлэн ажиллалаа.
Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид