
Тавантолгой түлш ХХК-ийн Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны албанаас жил бүр зохион байгуулдаг хөдөлмөрийн аюулгүй байдлын сарын аян өнөөдөр /2026.10.14/ нээлттэй өдөрлөгөөр эхэллээ.
Зүүн үйлдвэрийн талбайд зохион байгуулагдсан “Ажилтанд ойр – эрүүл, аюулгүй ажлын байр” нээлттэй өдөрлөгт компанийн удирдлагууд, ажилтан, албан хаагчдаас гадна хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцож байна.
Өдөрлөгийг Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Даваасүрэн нээж, хэлсэн үгэндээ “Бид Улаанбаатар хотын гэр хорооллын айл өрхийг дулаан өвөлжүүлэх том зорилго, хариуцлагатай үүрэгтэй. Энэ зорилгоо хэрэгжүүлэхэд ажилчдын хөдөлмөрийн аюулгүй байдал хамгаас чухал. Хөдөлмөрийн аюулгүй байдал бол дадал. Хүн өөрийгөө болон хамт олноо хамгаалах дадлыг байнгын хэвшил болгосноор аюулгүй байдлаа хангаж байна гэсэн үг.
Тиймээс өөрийнхөө болон хайртай хүн бүрийнхээ төлөө хичээн ажиллахдаа хөдөлмөрийн аюулгүй байдлаа чанд сахиж, зөв дадлыг хэвшүүлэн, осол авааргүй ажиллацгаая” гэдгийг онцлон тэмдэглэв.
Ерөнхий инженер бөгөөд Үйлдвэрлэлийн бодлогын газрын дарга Ц.Алтансүх компани байгуулагдаад долоо дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байна. Бид өнгөрсөн зургаан галлагааны улирлыг амжилттай давсан. Энэ галлагааны улирлыг ч аваар осолгүй, амжилттай давна гэдэгт итгэлтэй буйгаа илэрхийлэн, амжилт хүслээ.
Мөн Түлшний үйлдвэрийн дарга Г.Баттөмөр хөдөлмөрийн аюулгүй байдал нь ажилтан нэг бүрийн зуршил, хариуцлага, хандлагаас шууд хамаардаг учраас заавар, зөвлөмжийг өдөр тутмынхаа ажилд хэвшил болгохыг ажилчдад сануулсан юм.
Өдөрлөгт компанийн алба, хэлтэс, үйлдвэрчний эвлэлээс гадна Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв, Монгол фарм, Dr Med зэрэг эрүүл мэндийн байгууллагууд оролцож, ажилчдад үзлэг, оношлогоо хийн, зөвлөгөө өгч буй юм. Мөн Аз хур номын дэлгүүр, Арина электроникс, Гэгээрэл эко хотхон, Хаан банк, Монголын цахим институт, ажлын хувцасны Өнөрбаян Хайрхан компани зэрэг хамтран ажиллагч байгууллагууд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулж байна.
Хөдөлмөрийн аюулгүй байдлын аян сарын хугацаанд үргэлжилнэ.



Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг
info@ttt.mn
Санал хүсэлт илгээх, холбоо барих
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Тусламж / Иргэдэд