НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Ажлын байрны тодорхойлолт
Алба:
Төлөөлөн удирдах зөвлөл
Мэргэжил:
Уул уурхай, эрх зүй, санхүү эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;
Албан тушаал:
“ТАВАНТОЛГОЙ ТҮЛШ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР
Ажлын байрны тоо:
1
Анкет авах хугацаа
Бүртгэл дуусах хугацаа:
2025-12-10
Тавигдах шаардлага

НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ НИЙТЛЭГ ШААРДЛАГА 

1. Уул уурхай, эрх зүй, санхүү эдийн засгийн чиглэлээр дээд боловсролтой, магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх;

2. Нийт 15-аас доошгүй жилийн ажлын туршлагатай үүнээс, гүйцэтгэх удирдлагын түвшний албан тушаалд 10-аас доошгүй жил ажилласан туршлагатай байх; /төрийн өмчит компанид ажиллаж байсан бол давуу тал болно/

3. Компанийн засаглал болон чиг үүргээ хэрэгжүүлэхтэй холбоотой мэргэшүүлэх сургалтад хамрагдсан байх;

4. Тухайн хуулийн этгээдтэй адил төрлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдэд өөрөө болон хамаарал бүхий этгээд нь хувьцаа эзэмшдэггүй байх;

5. Ёс зүйн болон бизнесийн нэр хүнд нь компанийг удирдахад харшлахгүй байх;

6. Хамаарал бүхий этгээд төрийн захиргааны болон улс төрийн өндөр албан тушаал эрхэлдэггүй байх;

7. Зээл буюу батлан даалтын гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй байх;

8. Ял шийтгэлгүй байх.

9. Тэтгэврийн насанд хүрээгүй байх

НЭР ДЭВШИГЧИД ТАВИГДАХ ТУСГАЙ ШААРДЛАГА

1. Уул уурхай, үйлдвэрлэлийн салбарын мэдлэг, туршлагатай байх;

2. Бизнесийн томоохон төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт, хөрөнгө оруулалт татаж, амжилттай удирдан хэрэгжүүлж байсан туршлагатай байх;

3. Компанийн засаглалыг сайжруулах, гүйцэтгэлийн үзүүлэлт, эрсдэлийн удирдлага болон хяналтыг хэрэгжүүлэх талаар мэдлэг, туршлагатай байх;

4. Байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, нийгмийн хариуцлагын хөтөлбөрийн талаарх мэдлэг, туршлагатай байх 

5. Удирдан зохион байгуулах, багаар ажиллах, манлайлах болон харилцааны өндөр чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй байх.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ҮЕ ШАТ

1. Сонгон шалгаруулалтад оролцогчийн материалыг ирүүлсэн огноо, цагийг бүртгэн хүлээн авна.

2. Тухайн албан тушаалд тавигдах нийтлэг болон тусгай шаардлагад нийцэж байгаа эсэхийг үнэлж, хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчдыг ярилцлагын шалгалтад урина.

3. Ярилцлагын шалгалтын дүнгээр хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчдын материал, ярилцлагын үр дүнг Төлөөлөн удирдах зөвлөлд танилцуулна

4. Төлөөлөн удирдах зөвлөл хамгийн өндөр үнэлгээ авсан оролцогчдоос Гүйцэтгэх удирдлагыг сонгож, гэрээ байгуулна.


Бүрдүүлэх материал

1. Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлт (Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтээ тодорхой бичиж, өөрийн мэдлэг, ур чадвар, туршлагын талаар илэрхийлэх);

2. Анкет (Төрийн албан хаагчийн 2022 он, маягт №1); товч намтар

3. Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа (e-mongolia);

4. Боловсролын диплом, мэргэжлийн үнэмлэх, сургалт семинарт хамрагдсан гэрчилгээ, сертификатын хуулбар (гадаадад их, дээд сургууль төгссөн бол баталгаат орчуулгын хамт);

5. Иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа

6. Зээл, батлан даалт, баталгааны гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн аливаа өргүй тухай тодорхойлолт;

7. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэх тухай лавлагаа;

8. Нэр дэвшигчид тавигдах нийтлэг болон тусгай шаардлагыг хангасныг нотлох лавлагаа болон бусад нэмэлт материалууд.

 АНХААРАХ ЗҮЙЛС

1. Сонгон шалгаруулалтад оролцогч нь холбогдох мэдээллээ үнэн зөв ирүүлэх үүрэгтэй бөгөөд худал мэдээлэл ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасах, мөн материалын бүрдэл дутуу ирүүлсэн тохиолдолд сонгон шалгаруулалтад оруулахаас татгалзана.

2. Бүрдүүлэх материалыг цахимаар ирүүлэхдээ хавсралт материалыг нэг файл болгон PDF хэлбэрээр ирүүлэх.

3. Сонгон шалгаруулалтад ирүүлсэн материалыг буцаан олгохгүй.

4. Хугацаа хоцорсон материалыг сонгон шалгаруулалтад оруулахгүй, хүлээн авахаас татгалзана.

5. Материалын бүрдэл дутуу тохиолдолд сонгон шалгаруулалтаас хасна.

6. Сонгон шалгаруулалтын дараагийн шатанд тэнцсэн оролцогчтой холбоо барина. 

Холбоо барих:

⦁ Сонгон шалгаруулалтад оролцох иргэний материалыг 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн өглөөний 09 цаг хүртэл цахим хаягаар ирүүлэх. 

⦁ Нэмэлт мэдээллийг (976) 99091419 дугаарын утаснаас авна уу.

⦁ Цахим хаяг: narmandakh.ts@ttt.mn

TTT logo

Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд