НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Нягтлан бодох бүртгэл хариуцсан Ахлах нягтлан бодогч
Ажлын байрны тодорхойлолт
Алба:
Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс
Мэргэжил:
Санхүү, эдийн засаг, нягтлан бодогч мэргэжлээр сургууль төгссөн.
Албан тушаал:
Нягтлан бодох бүртгэл хариуцсан Ахлах нягтлан бодогч
Ажлын байрны тоо:
1
Анкет авах хугацаа
Бүртгэл дуусах хугацаа:
2026-02-10
Тавигдах шаардлага

·         Мэргэжлээрээ 5-аас дээш жил ажилласан байх. 

·         Нягтлан бодох бүртгэл, санхүүгийн болон татварын аль нэг чиглэлээр мэргэшсэн байх; 

·         Багаар ажиллах болон хөрвөж ажиллах чадвартай байх. 

·         Ажлын байрны тодорхойлолтод заасан ажил үүрэг гүйцэтгэнэ. 

·         Компьютерийн хэрэглээний программуудыг зохих хэмжээнд эзэмшсэн. 

·         Удирдлагаас өгсөн үүрэг даалгаварыг цаг тухай бүрд нь түргэн шуурхай, үнэн зөв гүйцэтгэх чадвартай байх. 

·         Ачаалал даах чадвартай байх. 

·         Харилцааны соёл, ёс суртахуунтай, ёс зүйтэй байх. 

·         Ажлын цаг ашиглалт, хувийн зохион байгуулалт сайтай байх. 

ГҮЙЦЭТГЭХ ЧИГ ҮҮРЭГ: 

·         Ахлах нягтлан бодогч нь байгууллагын санхүү, нягтлан бодох бүртгэлийг стандартын дагуу удирдан зохион байгуулж, санхүүгийн болон татварын тайланг үнэн зөв, хугацаанд нь гаргах, мөнгөн хөрөнгө ба дотоод хяналтыг хэрэгжүүлэх, удирдлагыг санхүүгийн мэдээллээр ханган зөвлөх үндсэн чиг үүрэгтэй. 

ХИЙГДЭХ АЖЛУУД: 

·         Байгууллагын санхүүгийн тайлан баланс, орлого зарлагын тайлангуудыг хуулийн дагуу бэлтгэх 

·         Санхүү бүртгэлтэй холбоотой дүрэм журам, тушаалын хэрэгжилтийг хангаж, бүртгэл хөтлөх, хянах 

·         Санхүү болон татварын тайланг цаг тухай бүрд нь үнэн зөв гаргах, удирдлагыг санхүүгийн мэдээллээр хангах 

·         Хариуцсан чиг үүргийн хүрээнд нярав, нягтлан бодогч нарын ажил үүрэгт арга зүйн зөвлөмж өгөх, сургаж хөгжүүлэх, ажлын байран дээр чиглүүлэх. 

·         Компанийн борлуулалттай холбоотой тайланг холбогдох нягтлан бодогч нартай хамтран гаргах. 

·         Ажлын байрны тодорхойлолтын дагуу ажиллах. 

Бүрдүүлэх материал

·         Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/ 

·         Иргэний үнэмлэхийн хуулбар 

·         Боловсролын үнэмлэх, диплом хуулбарын хамт 

·         Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас 

·         Оршин суугаа баг, хорооны тодорхойлолт 

·         Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/ 

·         Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр /e-Mongolia лавлагаа/ 

·         Цээж зураг /3х4 хэмжээтэй 3 хувь/ 

·         Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар 

·         Цагдаагийн газрын тодорхойлолт /эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх e-mongolia/ 

Холбоо барих:

976+96031183

Анкет илгээх
Цахим анкет бөглөх
TTT logo

Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд