НЭЭЛТТЭЙ АЖЛЫН БАЙР
Байгаль орчны хяналтын мэргэжилтэн
Ажлын байрны тодорхойлолт
Алба:
Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчны алба
Мэргэжил:
Байгаль орчны инженер, Байгаль орчин нөхөн сэргээх мэргэжилтэн болон түүнтэй адилтгах мэргэжлээр
Албан тушаал:
Байгаль орчны хяналтын мэргэжилтэн
Ажлын байрны тоо:
1
Анкет авах хугацаа
Бүртгэл дуусах хугацаа:
2026-10-09
Тавигдах шаардлага

Ажлын байрны зорилго, чиг үүрэг:

-Байгаль орчны хууль тогтоомж, стандарт, зөвшөөрөл, батлагдсан төлөвлөгөөний хэрэгжилтэд хяналт тавих, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх ажлыг зохион байгуулах, хариуцлагыг дээшлүүлэх, холбогдох бичиг баримтын бүрдлийг хангах, архивлах 

-Компанийн байгаль орчны гүйцэтгэлийг холбогдох хууль тогтоомж, стандатын шаардлагыг ханган байгаль орчны батлагдсан төлөвлөгөө, хөтөлбөрийн дагуу хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, хянах, тайлагнах

-Орон нутгийн байгууллагуудтай холбоо харилцаатай ажиллах 

Ажлын байрны шаардлага, туршлага, ур чадвар

-       Байгаль орчны чиглэлээр 5 ба түүнээс дээш жил ажилласан, багаар ажиллах чадвартай байх.

-Бакалавр болон түүнээс дээш боловсролын зэрэгтэй.

-       Хүнд үйлдвэр, уул уурхай эсвэл эрчим хүчний салбарын байгаль орны менежментийн төлөвлөгөө боловсруулах, тайлагнах арга зүйг эзэмшсэн байх;

Байгаль орчны менежментийн тогтолцоо MNS ISO 14001:2016 стандартын дагуу дотоод хяналт шалгалт явуулах, зөрчил дутагдлыг илрүүлж, шаардлага тавих эрх зүйн мэдлэгтэй байх; 

-       Microsoft программууд дээр сайн ажилладаг байх. ArcGIS программ дээр ажилладаг байх

-       Хиймэл оюун ухаан (AI) болон дижитал технологийг ашиглах ур чадвартай байх

-       Google Drive, Google Sheets, Google Forms зэрэг дижитал хэрэгслийг ашиглан мэдээлэл боловсруулах, хадгалах, хуваалцах чадвартай байх

-       Маргаантай асуудалд хүлээцтэй, нийцтэй ханддаг байх;

-       Харилцааны чадвартай байх

-       Өөрийгөө хөгжүүлэх, шинийг санаачлах, нөхцөл байдалд дасан зохицох чадвартай байх

Үйлдвэрийн болон ажлын талбайд үзлэг, хяналт хийх, нөхцөл байдлыг үнэлэх, фото болон бусад нотлох баримт бүрдүүлэх чадвартай байх 

 

Бүрдүүлэх материал

  Ажилд орохыг хүссэн өргөдөл /өөрийн гараар бичсэн байх/

·         Иргэний үнэмлэхийн хуулбар

·         Боловсролын үнэмлэх, диплом хуулбарын хамт

·         Эрүүл мэндийн үзлэгт орсон хуудас

·         Оршин суугаа баг, хорооны тодорхойлолт

·         Төрийн албан хаагчийн анкет /маягт №1/

·         Нийгмийн даатгалын болон хөдөлмөрийн дэвтэр /e-Mongolia лавлагаа/

·         Цээж зураг /3х4 хэмжээтэй 3 хувь/

·         Цэргийн үүрэгтний үнэмлэхний хуулбар /эрэгтэй бол/

·         Цагдаагийн газрын тодорхойлолт /эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэх e-mongolia/

Холбоо барих:

97696031183, 88811283

Анкет илгээх
Цахим анкет бөглөх
TTT logo

Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг

Email

info@ttt.mn

Санал хүсэлт илгээх, холбоо барих

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Тусламж / Иргэдэд