"Эрдэнийн тулга"
"Эрдэнийн тулга"
 
"ЭРДЭНИЙН ТУЛГА" Цомын анхны эзнээр зүүн үйлдвэрийн II цехийн засварын бригадын дарга С.Хонгор тодорлоо
С.Хонгор нь зүүн үйлдвэрийн үйл ажиллагааг тасралтгүй найдвартай хангахад идэвхи санаачилга гаргаж, хамт олноо манлайлан ажиллалаа.
Тэрээр “1,2,3 дугаар шугамын хатаагчийн гинжний эвдрэл гэмтлийг багасгах, савлагааны үндсэн тэжээлийн бункерыг тэжээх шийдэл олох, Цехийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, сайжруулах ажлын хүрээнд бутлуур, шнек, туузан дамжуулагч, хатаагч төхөөрөмжийн судалгааны ажилд хамт олноо манлайлан ажиллажээ.
Дээрх ажлыг хийснээр бүтээгдэхүүний гарц, чанар 50-60 хувиар нэмэгдэж, стандарт шаардлагыг бүрэн хангах нөхцлийг бүрдүүлсэн байна.
Түүний хамт олноо манлайлан оролцсон хичээл зүтгэлийг Гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шалгаруулж “Эрдэнийн тулга” цом тэргүүн дээд шагналыг 5 сая төгрөгийн хамт гардууллаа.

"ЭРДЭНИЙН ТУЛГА"  Цомын анхны эзнээр баруун үйлдвэрийн засварын мастер Н.Эрдэнэбат тодорлоо
Н.Эрдэнэбат 2018 оноос Тавантолгой түлш ХХК-нд гагнуурчнаар ажлын гараагаа эхэлсэн. Тэрээр, Тавантолгой түлш ХХК-ийн 1-р цехийн 1.2.3-р шугамын тоноглолыг суурилуулах ажилд гар бие оролцон ажилдаа идэвхи зүтгэлтэй ажилласан. Мастераар ажиллах хугацаандаа тэрээр үйлдвэрийн инженер, мастер, тоноглолын засварчин, гагнуурчин гэх мэт олон боловсон хүчин бэлтгэжээ. 2020 оноос эхлэн 1-р цехийн засварын мастерийн ажлыг одоог хүртэл хийх хугацаандаа хэвлэгчийн конвейерыг гулсуураар сольж ашиглалтын зардлыг бууруулж холигч, барьцалдуулагчийн чагтан голыг муфьтан холбоосоор сольж улмаар гадаад худалдааны зардлыг багасгасан. Мөн хатаах тоноглолын холхивчийг гадна талд нь суурилуулж тосолгоо үйлчилгээ болон ашиглалтын хугацааг уртасгасан байна. Түүний хамт олноо манлайлан оролцсон хичээл зүтгэлийг Гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шалгаруулж “Эрдэнийн тулга” цом тэргүүн дээд шагналыг 5 сая төгрөгийн хамт гардууллаа.

Зүүн үйлдвэрийн III цехийн гагнуурчин А.Баярсайхан "ЭРДЭНИЙН ТУЛГА" цомын анхны эзэн боллоо 
А.Баярсайхан нь цехийн тоноглолын гэмтэл үйл ажиллагааны хүндрэлийг тухай бүрд нь оновчтойгоор шийдвэрлэх ажилд идэвх санаачлага гарган ажиллаж байна. Мөн ХАБЭА-н менежментийн системийг хэрэгжүүлэхэд анхаарч, нийслэл Улаанбаатар хотын сайжруулсан шахмал түлшний хэрэгцээг хангах ажилд тодорхой үүрэг хүлээн, тасралтгүй, тогтвортой байдлыг хангахад анхаарч ажиллажээ.
Түүний хамт олноо манлайлан оролцсон хичээл зүтгэлийг Гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шалгаруулж “Эрдэнийн тулга” цом тэргүүн дээд шагналыг 5 сая төгрөгийн хамт гардууллаа.

Баруун үйлдвэрийн диспетчер, шуурхай зохицуулалтын хэсгийн 5-р цехийн ахлах Ц.Анхбаяр "ЭРДЭНИЙН ТУЛГА" цомын анхны эзэн боллоо
Ц. Анхбаяр нь 2019 оны 02 сард “Тавантолгой түлш” ХХК-д ажлын гараагаа том тэрэгний жолоочоор эхлүүлсэн. 2019 оны 05 дугаар сард Ээлжийн ахлах албан тушаалд дэвшин өдгөө Баруун үйлдвэрийн Диспетчер Шуурхай Зохицуулалтын хэсгийн 5-р ээлжийн ахлахаар ажиллаж байна. Үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажилгааг хангах, шаардлагатай бүх газарт хүрч ажиллах зорилгоор 5-р ээлжийг 12 хүнтэй байгуулсан бөгөөд Анхбаяр нь ажилтнуудаа тогтмол чадавхижуулж, оосорлогч дохиочин мэргэжлийг 10 хүнд, сэрээт ачигчийн оператор мэргэжлийг 5 хүнд, кранист мэргэжлээр 5 хүнийг мэргэшүүлжээ. Мөн түүнчлэн цехийн бүх тоноглол дээр ажилтнуудаа ажиллах чадвартай болгож дадлагажуулсан байна.
Түүний хичээл зүтгэлийг Гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шалгаруулж “Эрдэнийн тулга” цом тэргүүн дээд шагналыг 5 сая төгрөгийн хамт гардуулав.

Төвийн үйлдвэрийн засварын хэсгийн ажилтан, засварчин П.Амарсайхан "ЭРДЭНИЙН ТУЛГА" цомын анхны эзэн боллоо
П.Амарсайхан нь 2019 оны нэгдүгээр сараас эхлэн “Тавантолгой түлш” компанид тоног төхөөрөмжийн засварчнаар ажиллаж байна.
Тэрээр, “Төвийн үйлдвэрийн өргөтгөл шинэчлэл, тоног төхөөрөмжийн угсралтын ажилд А, Б шугамын хэвлэгч, хатаагч, найман ширхэг туузан дамжуулагч, үндсэн тэжээлийн шнек, элеваторын угсралт, хос бутлуурын угсралт, том жижиг шигшүүрийн их засвар, бутлуураас гарах шнекийн угсралтын ажил, миддлинг хүлээн авах бункер болон решётка хийх ажилд хамт олноо манлайлайн, үр дүнтэй ажиллажээ.
 
Түүний хамт олноо манлайлан оролцсон хичээл зүтгэлийг Гүйцэтгэх захирлын зөвлөлийн хурлаар хэлэлцэн шалгаруулж “Эрдэнийн тулга” цом тэргүүн дээд шагналыг 5 сая төгрөгийн хамт гардууллаа.
TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд