Угаарын хийнээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Тавантолгой түлш” компаниас “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ыг байгуулсан. Тус алба нь гэр хорооллын 200 өрх тутамд нэг хяналтын ажилтан ажиллаж байна. Эдгээр хяналтын ажилтан нь угаарын хийнээс сэрэмжлүүлэх заавар зөвлөмжийг хүргэж бүх дүүрэгт ажиллаж байгаа бөгөөд өөрийн хариуцсан 200 өрхөөр өдөр бүр орж яндан хөөлсөн эсэх, зуух пийшингийн бүрэн бүтэн байдал, угаар мэдрэгчийг ажиллаж буй эсэх зэргийг шалгаж байгаа аж.
“Тавантолгой түлш” ХХК-ийн “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ны дарга Ч.Буянжаргал “Хяналтын ажилтнууд өрх бүрээр орж ажиллахад угаар мэдрэгчээ авдартаа хийгээд хадгалсан, зай нь дууссан, буруу байрлуулсан, яндангаа хөөлөөгүй зуух пийшингийн битүүмжлэлээ засварлаагүй зөрчлүүд их илэрч байна. Галлагаа эхэлсэн энэ үед угаарын хийнд хөнгөн хэлбэрээр өртсөн дуудлагын дагуу очиход түлшээ бүрэн шатаж дуусаагүй байхад бороо ороод байна гэх шалтгаанаар өрхөө бүтээж унтсан байсан. Тиймээс шахмал түлш шаталт удаан учраас гэрт амьдарч байгаа иргэдийг яндангаа битгий аваач гэж зөвлөмөөр байна. Хяналтын ажилчид маань гэрт амьдарч байгаа иргэдэд зориулаад агааржуулалтын хоолой хийж өгсөн.Ийм тохиолдолд өрхөө татаж яндангаа авах шаардлагаггүй. Дахин зөвлөхөд иргэд хариуцлагатай байж зуух яндангаа хөөлж, аюулгүй байдлаа хангах хэрэгтэй байна” гэлээ.
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7
Оффис
75005555
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид