Нийслэлийн агаарын чанарыг сайжруулсан бүст Налайх дүүрэг энэ жилээс багтаж, сайжруулсан шахмал түлш хэрэглэхээр болсон. Налайх дүүргийн хувьд 7800 өрх байх бөгөөд дээх өрхүүдэд борлуулалтын 28 цэгээр түлш худалдан борлуулна.
2022-2023 оны галлагааны улиралд хэрэглэгчдэд заавар зөвлөгөө өгч ажиллах Хяналтын ажилтнуудаа өчигдөр сургалтад хамрууллаа. Хяналтын ажилтнууд нь айл өрхүүдээр явж галлагааны зөв горим, угаараас урьдчилсан сэргийлэх заавар зөвлөгөө, угаар мэдрэгч хэрхэн зөв ажиллуулах, суурьлуулах, сайжруулсан шахмал түлшний онцлог, давуу тал зэргийг айл өрх бүрт өгч ажилладаг юм.
Мөн сайжруулсан шахмал түлш худалдан авах эрхийн Сайн картыг хэрхэн ашиглах, хэрхэн үйлчилгээний эрхийг сэргээх зэрэг мэдээ мэдээллийг өгсөн юм.
Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7
Оффис
75005555
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид