Тавантолгой түлш ХХК, Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газартай хамтран сайжруулсан шахмал түлш худалдан борлуулах цэгүүдийн сонгон шалгаруулалтыг хийж ирэх сарын 15-аас түлш худалдаалж эхэлнэ. Борлуулалт эхлэхтэй холбогдуулан түлш хэрэглэгч өрх бүр хэрэглээний “Сайн” картаа идэвхижүүлэх шаардлагатай байгааг холбогдох албаныхан хэлж байна. Хэрэглэгч та картаа идэвхижүүлэхдээ Тавантолгой түлш ХХК-ийн Дуудлага харилцааны 700-9400 дугаарын утсанд хандаж 2 дугаар шугамаар дамжин холбогдож картын дугаараа шүүлгэж идэвхитэй эсэхийг шалгуулна. Мөн карт шинээр болон нөхөж авах бол дээрх утсаар мэдээлэл авах боломжтой юм.
Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот
Лавлах
70119400
Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг
info@ttt.mn
ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ
Борлуулагчид