Мэдээ мэдээлэл
Тавантолгой Түлш ХХК нийслэлийн долоон дүүрэгт 100.000 тн сайжруулсан түлш нөөцлөөд байна

2022-09-09

344

Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн Тавантолгой түлш ХХК-д өнөөдөр ажиллав. Өнөөдрийн байдлаар Тавантолгой түлш ХХК нийслэлийн долоон дүүрэгт 100.000 тн сайжруулсан түлш нөөцлөөд байна. Түүхий эдийн татан авсан нөөц 210.000 тн байгааг компанийн захирал Ц.Даваацэрэн танилцууллаа. 
 
Энэ сарын 15-наас сайжруулсан шахмал түлшийг Улаанбаатар хотод 650 цэгээр борлуулж эхлэхээр бэлтгэл ажлыг хангажээ. Сайжруулсан шахмал түлшний чанарыг сайжруулахаар үйлдвэрүүдийн хатаалтын системийг өргөжүүлэн ажиллаж байна. Сайжруулсан шахмал түлшний түүхий эд мидлингийг автозамаар тээвэрлэн авчрахад зам эвдрэх зэрэг сөрөг нөлөөтэйгээс төмөр замаар тээвэрлэх, үүнд зориулан зүүн болон баруун үйлдвэрт өндөрлөгөөтэй зам барих ажил дуусах шатандаа орсныг ч онцоллоо. Харин мидлингийг тээвэрлэн авчрах вагон дутагдалтай байна.  
 
Шадар сайд С.Амарсайхан “Сайжруулсан шахмал түлшний чанар, нөөц, борлуулалт, тээвэрлэлтэд онцгой анхаарч нийслэл хот, Эрчим хүчний яам, БОАЖЯ-нд уялдаа холбоотой нягт хамтран ажиллах ёстой. Хоорондын уялдаа холбоогоо сайжруул. Одоо илүү дутуу шалтаг тооцох цаг биш гэдгийг тэрээр санууллаа. 
 
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан: “Монгол Улсын хүн амын тэн хагас нь амьдарч байгаа хотын хүн амыг түлшээр хангах ажилд хот, дүүргийн удирдлагууд онцгой анхаарал хандуулах хэрэгтэй. Агаарын бохирдлыг бууруулах ажил дан ганц Засгийн газрын ажил биш. Үйлдвэрлэгч компанийн хувьд чанартаа анхаар. Үйлдвэрлэлд шаардлагатай тоног төхөөрөмж, хүн хүчний асуудлаа салбар яамандаа тавьж шийдвэрлүүл” хэмээсэн юм. Тавантолгой түлш ХХК-ийн хувьд сайжруулсан түлшний барьцалдуулагч бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх туршилт судлагааны ажлыг эхлүүлээд байгаа. Энэ нь амжилттай болвол агаарт ялгарах хүхрийн хэмжээг хоёр дахин бууруулах юм.

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд