Мэдээ мэдээлэл
“Тавантолгой түлш” ХХК химийн шинжилгээ, туршилтын лабораторитой боллоо

2023-02-13

864

Тавантолгой түлш компани үйлдвэрлэж буй бүтээгдэхүүндээ болон түүний түүхий эд, орц, найрлагад техникийн болон элементийн шинжилгээ хийх өөрийн лабораторитой боллоо.

Өмнө нь Ашигт малтмал газрын тосны газар, Геологийн төв лаборатори, Хими, химийн технологийн хүрээлэн, Гео аналитикийн лаборатори, Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын лаборатори зэрэг хөндлөнгийн лабораториудад долоо хоногт 2-3 удаа шинжилгээ хийлгэдэг байсан бол өөрийн лабараторитой болсноор өдөр тутам шинжилгээ, технологийн туршилт хийх боломжтой болж байна.

Шинээр байгуулсан лабораторид нүүрсний техникийн (дэгдэмхий, хүхэр, үнслэг, чийглэг, илчлэг, бат бөх чанар) ба элементийн (нүүрстөрөгч, устөрөгч, азот, хүхэр) шинжилгээ, барьцалдуулагч материалын наалдамхай чанар, хагас коксжуулалтын коксын, давирхай, хийн гарцыг тодорхойлох Фишерийн реторт, баяжуулалтын шинжилгээ, зуухны туршилт шинжилгээ зэрэг шинжилгээ хийнэ.

 Цаашид уг лабораторийг MNS 17025:2018 стандартын ерөнхий шаардлага хангасан, химийн шинжилгээ, туршилтын итгэмжлэгдсэн лаборатори болох зорилго тавин ажиллаж байна.  

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд