Мэдээ мэдээлэл
Химийн хичээлийн олимпиад болно

2023-04-04

595

“Тавантолгой түлш” ХХК таван жилийн ойгоо тохиолдуулан Сонгинохайрхан дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын 12-р ангийн сурагчдын дунд химийн хичээлийн олимпиадыг тус дүүргийн Боловсролын хэлтэс, Ерөнхий боловсролын 122-р хамтран зохион байгуулах гэж байна.

Энэ олимпиад компанийн нийгмийн хариуцлагын хүрээнд зохион байгуулж буй ажлуудын нэг бөгөөд химийн хичээлийг сонирхон, дагнан суралцаж, энэ чиглэлээр их, дээд сургуульд элсэхээр төлөвлөж буй сурагчдыг дэмжихэд чиглэж байна.

Олимпиад 2023 оны дөрөвдүгээр сарын 11-нд өглөөний 8 цагаас Нийслэлийн Ерөнхий боловсролын 122-р сургуулийн байранд болох бөгөөд Сонгинохайрхан дүүргийн сургууль тус бүрээс 5 хүртэлх сурагч оролцож болно.

Олимпиадад оролцох сурагчдын бүртгэлийг 4-р сарын 6-ны 14 цаг хүртэл 122-р сургуулийн Сургалтын менежер Б.Саруул-Эрдэнийн ohiosaruul@gmail.com цахим хаягаар хүлээн авах бөгөөд бүртгэлийн мэдээллийг Тавантолгой түлш компанийн www.ttt.mn/olympiad цахим хуудсаар шалгах боломжтой.

Нэгдүгээр байр 1.500.000, хоёрдугаар байр 1.000.000, гуравдугаар байр 500.000, тусгай байранд орсон гурван сурагчийг тус бүр 200.000 төгрөгөөр шагнана.

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд