Мэдээ мэдээлэл
Одонтой ээжүүддээ хүндэтгэл үзүүллээ

2023-05-31

665

Тавантолгой түлш ХХК-ийн Захиргаа удирдлагын газар, Хүний нөөц, сургалтын хэлтэс, Баруун үйлдвэрийн удирдлага хамт олноос санаачлан Эх, үрсийн баярыг тохиолдуулан Алдарт эхийн I, II одонтой ээжүүдээ хүлээн авч хүндэтгэл үзүүллээ. Тавантолгой түлш ХХК нь 2700 гаруй ажилтантай бөгөөд улирлын чанартай ажилладаг юм. Баруун үйлдвэрт ажиллаж байгаа эмэгтэйчүүдээс алдарт эхийн одонтой 40 ээж байна. Үүний гурав нь нэгдүгээр зэргийн одонтой байгаа бол 37 нь хоёрдугаар зэргийн одонтой байлаа. Алдарт ээжүүдийн хамгийн залуу нь 30 настай, дөрвөн хүүхдийн ээж байлаа.

Алдарт ээжүүддээ Захиргаа удирдлагын газрын дарга Э.Ууганцэцэг, Чанар, борлуулалтын газрын дарга Г.Ундармаа, Баруун үйлдвэрийн дарга Д.Миняа нар баярын мэндчилгээ дэвшүүлсэн юм. 

Компанид ажиллаж байгаа нийт ажилтны 20 орчим нь эмэгтэйчүүд эзэлж байна. Дээрх эмэгтэйчүүдээс удирдах албан тушаалтнаас үйлдвэрийн ажилтан гээд бүх салбарт эмэгтэйчүүдийн оролцоо байгааг Үйлдвэрийн дарга Д.Миняа онцолж байлаа. 

 

TTT logo

Монгол улс, Төв аймаг, Сэргэлэн сум, 1-р баг, Баянбүрд, Баян уулын баруун талд 0 тоот

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд