Мэдээ мэдээлэл
Тавантолгой түлш ХХК шилдэгүүдээ шагнаж урамшууллаа

2023-07-06

707

Тулгар төрийн 2232, Их Монгол Улсын 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ойн баяр наадмыг тохиолдуулан Тавантолгой түлш компанийн хамт олны төлөөлөл, шилдэг ажилтнуудыг салбарын шагналуудаар шагналаа.

Тухайлбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Тавантолгой түлш ХХК-ийн Техник, технологийн газрын дарга бөгөөд Ерөнхий инженер Ц.Алтансүхийг “Хөдөлмөрийн хүндэт” медалиар шагнасан бол Уул уурхайн яамны шагналаар 19, Эрчим хүчний яамны шагналаар найм, Сангийн яамны шагналаар 14 хүнийг шагнаж хөдөлмөр, зүтгэлийг нь үнэллээ. Мөн нийслэл дүүргийн шагналаар нэр бүхий хүмүүсийг шагнасан юм.

Тавантолгой түлш компанийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн шагнал гардуулах үйл ажиллагаанд хэлсэн үгэндээ;

Энэ жил “Тавантолгой түлш” ХХК байгуулагдсаны таван жилийн ой тохиож байгаагаараа онцлог. Бид Улсын их баяр наадмаа амжилт бүтээлээр дүүрэн угтаж байна. Бид үйлдвэрүүдээ өргөтгөж хүчин чадлаа нэмлээ. Технологио сайжруулж, тоног төхөөрөмжөө шинэчлэлээ. Төмөр замаар мидлингээ тээвэрлэдэг боллоо. Зүүн үйлдвэртээ цэвэр усны шугам татлаа. Энэ мэт олон чухал ажлын ард та бид хамтдаа гарч Монгол түмний баяр наадмаа тэмдэглэх гэж байна. Компанийн ажил үйлс, амжилт ололтын цаана хамт олны хичээл зүтгэл бий. Та бүхэндээ баярлалаа” хэмээн талархал илэрхийллээ.

Шагнал гардуулах үйл ажиллагаанд Монгол Улсын гавьяат жүжигчин Ө.Уянга, ХЦДБЧ-ын бүжигчид, Морин хуурч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан Идэрбат, уртын дуучин Ариун-Эрдэнэ, дуучин Дорждэрэм, Ариун-Эрдэнэ, дуучин П.Баярмагнай, ерөөлч Сүхээ нарын уран бүтээлчид ирж ая дуугаа өргөлөө.

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд