Мэдээ мэдээлэл
Зүүн үйлдвэрийн III цехийн өргөтгөл шинэчлэлийн ажил хийгдэж байна

2023-08-09

906

Зүүн үйлдвэрийн III цехийн хоёр шугамын хүчин чадлыг нэмэгдүүлж тус бүр цагт 60 тонн түлш үйлдвэрлэх хүчин чадалтай болгохоор ажиллаж байна. Тус шугам өмнө нь тус бүр цагт 8 тонн түлш үйлдвэрлэдэг байсан юм. Үүнийг компанийн техникийн бодлогын зөвлөлөөс шийдвэр гаргаж дотоодын нөөц бололцоогоо ашиглаж хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Тухайлбал, баруун үйлдвэрийн зарим шугамыг зүүн үйлдвэр рүү шилжүүлж дээрх шугамын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Төлөвлөсөн хугацаагаар ирэх сарын 15-нд ашиглалтад оруулах ёстой ч цаг агаарын нөхцөл байдал болон зарим тоног төхөөрөмжийн худалдан авалттай холбоотойгоор хугацаа бага зэрэг хойшлох төлөвтэй байгаа юм.

Энэхүү ажил нь баруун үйлдвэрийг Улаанбаатар хотын суурьшлын бүсээс гаргах ажлын хүрээнд хийгдэж байна.

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд