Мэдээ мэдээлэл
Тавантолгой түлш компани үйл ажиллагаандаа ISO нэвтрүүлнэ

2023-08-14

614

Тавантолгой түлш компани үйлвэрлэлийнхээ үйл ажиллагаанд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн тогтолцоо шаардлага MNS ISO 45001:2018 стандарт”-ыг хэрэгжүүлэх төслийг өнөөдрөөс эхлүүллээ. Энэхүү стандартыг нэвтрүүлэх ажлын зөвлөхөөр “Ололт амжилт” ХХК оролцож байгаа юм.

ХАБЭАБОХ-ийн дарга С.Эгиймаа хэлэхдээ, энэ сандартыг нэг санаа, нэг зорилго, нэг бодлогын хүрээнд хийж байгаа юм. Аливаа байгууллагын тулгын гурван чулууны нэг нь яах аргагүй Хөдөлмөрийн аюулгүй байдал байдаг. Стандартыг нэвтүүлнэ гэдэг дан ганц Хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан хэлтсийн хийдэг ажил биш. Энэ компанид байгаа 3000 ажилтан өдөр бүр гар бие оролцож байж хийдэг зүйл” гэдгийг онцоллоо.

Стандарт нэвтрүүлснээр нийгэмд компанийн нэр хүнд өсч, эрүүл аюулгүй орчин бүрдэж түүнийг дагаад чадварлаг боловсон хүчин бүрдэж, санхүүгийн хувьд тогтвортой байдал бий болдог сайн талтай байдаг аж.

Стандарт гэдэг ойлголтыг энгийнээр хэлбэл байгууллагын зөв дадал хэвшил юм. Энэ зөв дадал хэвшлийг нэвтрүүлэхэд нийтдээ 30 гаруй элементийг үйлдвэрлэлийн бүх шат дамжлага, байгууллагын үйл ажиллагаанд соёл болгон нутагшуулах ёстой. Үүнийг “Ололт амжилт” ХХК туслан зөвлөх байдлаар хийх юм. Тус компанийн захирал Н.Бат-Отгон хэлэхдээ, “Стандартыг зөв нэвтрүүлэхэд ажил олгогчоос манлайлал үзүүлдэг бол ажилчдаас оролцоо чухал байдаг” гэв.

Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Даваацэрэн төслийн нээлтэд оролцож, стандарт нэвтрүүлэх хамтын ажиллагаанд амжилт хүсч баяр хүргэсэн юм. Тэрээр, ажлын байранд хүн ажиллуулахдаа аваар осолгүй байна гэдэг хамгийн чухал. Тэр тусмаа үйлдвэрлэгч компанид аюулгүй ажиллагаа хамгийн чухал. Тиймээс стандарт нэвтрүүлж, түүнийг мөрдлөг, зөв соёл болгох гэж байгаа нь амжилтын гараан дээр зогсож байгаатай адил гэлээ. Ийнхүү стандарт нэвтрүүлэх ажлыг эхлүүлж, хамтын ажиллагаанд гэрээнд гарын үсэг зурлаа.

 

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд