Мэдээ мэдээлэл
"ИНЖЕНЕРИЙН ШИЙДЭЛ-ХӨГЖЛИЙН ТУЛГУУР" зөвлөгөөн болно

2023-09-16

1380

Тавантолгой түлш компани инженер, техникийн ажилтнуудынхаа дунд “Инженерийн шийдэл-Хөгжлийн тулгуур” сэдвийн хүрээнд зөвлөгөөн, илтгэлийн уралдааныг зарлалаа. Энэхүү зөвлөгөөн, илтгэлийн уралдаан нь компанийн дунд хугацааны төлөвлөгөө боловсруулах ажлын хүрээнд инженер, техникийн ажилтнуудын дунд шинэлэг санаа, санаачилга, туршлагыг түгээн дэлгэрүүлэх, тулгамдаж буй техник технологийн асуудлууд, тэдгээрийн шийдвэрлэх арга зам эдийн засгийн үр ашиг, цаашдын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох бүтээлч санааг дэмжихэд чиглэгдэж байгаа юм. Уралдаанд инженерүүд ганцаарчилсан болон багийн төрлөөр оролцох боломжтой.

Илтгэлийг хоёр үер шаттай зохион байгуулах бөгөөд шалгарсан илтгэлийг бүх инженерүүдийн дунд хэлэлцүүлж гурван байрт шалгаруулна. Түрүүлсэн илтгэлийн эзнийг 5 сая, дэд байрт 3 сая, гуравдугаар байрт орсон хүнийг 1 сая төгрөгөөр шагнана. Мөн шалгарсан илтгэлийг ирэх сард зохиогдох олон улсын эрдэм шинжилгээний бага хуралд оролцуулах юм.

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд