Мэдээ мэдээлэл
ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА

2023-10-05

772

ХАМТРАН АЖИЛЛАХ УРИЛГА

Зарласан огноо: 2023 оны 10-р сарын 05ны өдөр

Нийслэлийн Налайх дүүргийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн А/23 тоот Захирамжаар Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөршанд хаягт “Тавантолгой түлш” ХХК-ийн нэр дээр орон сууцны зориулалтаар олгогдсон 5 га газарт барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлдэг туршлагатай, санхүүгийн чадвахитай, өөрийн хөрөнгөөр  орон сууц барьж хүлээлгэн өгөх байгууллага, ААН-ийг хамтран ажиллахыг урьж байна.

Шаардлагатай материалууд

Хамтран ажиллах сонирхолтой хуулийн этгээд нь дараах мэдээллийг  бүрдүүлэн ирүүлнэ.

1. Аж ахуй нэгжийн танилцуулга, хэрэгжүүлж байсан төсөл хөтөлбөрүүд

2. “Тавантолгой түлш” ХХК-ийн ажилчдад хөнгөлттэй нөхцлөөр олгох орон сууцны тоо хэмжээ, үнэ, төсөл хэрэгжүүлэх хугацаа, хотхоны зохион байгуулалт зэрэг бусад шаардлагатай мэдээллийг агуулсан хамтран ажиллах санал;

3. Татварын тодорхойлолт /зар нийтлэгдсэн өдрөөс хойш татвар, хураамж, төлбөрөө бүрэн төлсөн байна/

4. Харьяа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй тухай тодорхойлолт

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

6. Хугацаа хэтэрсэн зээл болон зээлийн хүүгийн өргүй тухай харилцагч банкны тодорхойлолт

7. Улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар батлуулсан хуулбар

8. Оролцогчийг төлөөлж гарын үсэг зурах этгээдийн итгэмжлэл

9. Шүүхийн ерөнхий зөвлөлийн төрөлжсөн архивын тодорхойлолт

10. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын тодорхойлолт

11. Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: 2021, 2022 онуудын санхүүгийн тайлан, баталгаажуулсан аудитын дүгнэлт.

Сонгогдсон  хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр төслийг хэрэгжүүлнэ.

Материалыг 2023 оны 10-р сарын 16-ны өдрийн 12:00 цаг хүртэл info@ttt.mn цахим хаягаар авна.

Нэмэлт мэдээллийг info@ttt.mn цахим хаягаас авна уу

 

TTT logo

Монгол улс, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж-8, Финанс төв

Лавлах

70119400

Сайжруулсан шахмал түлшний талаархи мэдээллийг - 24/7

Оффис

75005555

Email

info@ttt.mn

ТАВАН ТОЛГОЙ ТҮЛШ

ХУУЛЬ ДҮРЭМ

Борлуулагчид

Тусламж / Иргэдэд